21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ Оросын холбооны улсад эхлэхэд 3 хоног үлдлээ. 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг Ням гарагт Москва хотод ирлээ. Тэд нийслэл Москва хотоос баруун зүгт 60 км-ийн зайд орших Истра хотод байрлах юм. Истра голын эрэг дээрх энэ хот нам гүм, тайван уур амьсгалтай учраас Францын шигшээ баг тэмцээний үеэр энд байрлах сонголт хийжээ.
Тэд Глебовец цэнгэлдэхэд бэлтгэлээ базаана. Тус цэнгэлдэх Францын багийн байрлах зочид буудлаас 10 км-ийн зайд оршдог юм байна. Францын баг 6-р сарын 16-ны өдөр Казан хотод Австралийн багтай хэсгийн эхний тоглолтоо хийх юм.
Францын баг дэлхийн аваргын тэмцээний Европын бүсийн урьдчилсан шатанд хэсэгт 7 хожил 2 тэнцээ авч, ердөө нэг хожигдон ОХУ-ыг зорих эрхээ авсан билээ. Тэд тэмцээнд түрүүлэх магадлал өндөртэй багуудын нэгт тооцогдож байна. Францын Багийг 1998 оны дэлхийн аваргын тэмцээнд шигшээ багаа ахлан оролцсон Дидье Дешам дасгалжуулж байна. Гурван өнгөтнүүд Евро 2016 тэмцээнийг нутагтаа зохион байгуулж шигшээ тоглолтонд Португалийн багт 1-0ийн харьцаатай хожигдсон. Тэд Си хэсэгт Австралиаас гадна Перу , Дани улсын багуудтай тоглох билээ.