Манай улсын гадаад зээл маш ихээр нэмэгдсэн тул эдийн засагч Б.Осоргарав санаачлан, Ч.Хашчулуун, Ч.Отгочулуу, Д.Байлыхүү, Л.Оюун, А.Ганзориг, Ж.Дэлгэрсайхан, Б.Лакшми, Т.Доржханд нар хамтран “Монгол Улсын өр” номыг бичсэн байна. Тэд гурван сарын хугацаанд номоо бичиж дуусгажээ. Тэд аль нэг улс төрийн хүчний захиалгаар бичээгүй, мэргэжлийн байр сууриа илэрхийлсэн гэв.
Манай улсын нийт гадаад зээл 27 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эцсээр 30 тэрбумд хүрэх төлөвтэй зээлийн 2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын зээл 2 тэрбум ам.доллар байгаа юм.
Энэ онд л гэхэд улсын төсвийн орлогын 1/3-ийг гадаад зээл болон тэдгээрийн хүүд төлнө. Ирэх онд 2.6 их наяд төгрөгийг үндсэн төлбөрт, 1.2 их наяд төгрөгийг хүүнд төлөх юм байна. Нийт 3.8 их наяд төгрөгийг төлөх нь.
- Гэтэл 2021 оноос эхлэн
- Чингис бондын 1 тэрбум,
- Хуралдай бондын 600 сая,
- Гэрэгэ бондын 800 сая ам.долларын зээлийг тус тус төлнө.
Цаашид гадаад зээл үргэлжлүүлэн авсаар байвал өрийн дарамт улам өснө гэв. Одоогийн 27 тэрбум ам.долларын зээлийг нэг хүнд шилжүүлэн тооцвол нэг хүн 24 сая төгрөгийн зээлтэй байгааг эдийн засагч Б.Осоргарав танилцуулсан юм.