НЭГ. УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр боллоо. Өнгөрсөн баасан гарагт УЕП түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч УИХ-ын 29 гишүүн хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон нийт цахим сүлжээгээр дамжуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцсэн юм.
ХОЁР. УИХ дахь эмэгтэй гишүүд Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлав. Тэд хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлээд УИХ-ын гишүүн Д.Муратын холбогдсон хэргийн үнэн зөвийг шийдвэрлэхийн тулд гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг уриалав.
ГУРАВ. Ирц нь хүрэхгүй гишүүнийг эгүүлэн татах тухай заалт бүхий хуулийн төсөл өргөн барилаа. УИХ-ын “архаг” гишүүн Б.Наранхүүгийн ирц хангалтгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа мэдээлдэг ч түүнд намын бүлэг болон УИХ-аас ямар ч хариуцлага тооцдоггүй. Иймд Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд өргөн барив.
ДӨРӨВ. “Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцлоо. Илүүдэл ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгааг онцоллоо.
ТАВ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай уулзахаар Сингапурт очжээ. Түүхэн уулзалт маргааш Сентоза арлын таван одтой Капелла зочид буудалд болох юм.
Д.Трамп хувийн онгоцтойгоо Сингапурын Пайа Лебар Агаарын хүчний баазад орон нутгийн цагаар 8:21 цагт газардсан байна. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан түүнийг угтан авчээ.