АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар 9 цагаас Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд уулзахад бэлэн боллоо.
АНУ-ын мэдээлснээр Хойд Солонгостой хийж буй хэлэлцээ төсөөлж байснаас илүү хурдан урагшилж байгаа бөгөөд түүхэн уулзалтын бэлтгэл ажлын яриа хэлэлцээг бүрэн хангажээ.
Вашингтон энэхүү дээд хэмжээний уулзалтыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох эхлэл хэмээн итгэж байна. Хойд Солонгосын талаас цөмийн зэвсэггүй бүс болох хүсэлтээ илэрхийлсэн ч хэрхэн энэ зорилгодоо хүрэх, хариуд нь юу шаардах нь тодорхойгүй байна.
Доналд Трамп твиттер хуудаснаа жиргэхдээ хоёр талын албан тушаалтнууд хурдан шуурхай ажлаа хийж байна. Гэхдээ бодит яриа, хэлэлцээ болж чадах эсэхийг харах л үлдлээ гэжээ.
Ким түүхэн уулзалтын өмнөх өдөр Сингапурын зарим үзвэрийн газраар явж, цугларсан хүмүүс рүү гараа даллаж байлаа. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан, Ким Жон Унтай Бэй паркад авахуулсан зургаа твиттертээ тавьсан юм. Балакришнан, Трамп болон Кимтэй тусдаа уулзсаны дараа хоёр төрийн тэргүүн хоёул итгэл дүүрэн байна хэмээн BBC-д мэдэгджээ.
Уулзалтын хөтөлбөр:
- 09.00 цагт Трамп, Ким эхний мэндчилгээг хийнэ.
- Хоёр улсын удирдагч зөвхөн орчуулагчийн хамт ганцаарчилсан уулзалт хийх юм. Тус уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар хэлэлцэнэ.
- Бусад төлөөлөгчтэй хамтран уулзалтыг үргэлжлүүлнэ.
- Өдрийн хоол
Түүхэн уулзалтаар АНУ, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг олон улсын байгууллагаар баталгаажуулан бүр мөсөн зогсоохыг хүсэж байгаа бол Хойд Солонгос улсынхаа эдийн засагт анхаарч, олон улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хоригийг цуцлахыг хүсэж байгаа юм.