Орон сууцны хорооллын өрхүүдийн усны үнийг нэмжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2018-06-12 12:34 GMT+8

Өнөөдөр Үндэсний статистикийн хороо хэвлэлийн бага хурал зарлав. Хурлын үеэр өнгөрсөн сараас эхлэн орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглээний усны төлбөрийг нэмсэн талаар танилцуулсан юм. Учир нь өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индекс буюу инфляц өссөн нэг шалтгаан нь усны үнийн өөрчлөлт байжээ.  

Өнгөрсөн сараас эхлэн орон сууцны өрхүүд нэг метр куб цэвэр усанд 620 төгрөг (өмнө нь 605 төгрөг байсан), бохир усанд 470 төгрөг (330 төгрөг) төлөхөөр боллоо. Цэвэр усны үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмжээ.

Харин гэр хорооллын өрхүүдийн усны уүнийг нэмээгүй байна. Байгууллагудын усны үнийг хэрхэн нэмснийг дараах зургаас харна уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1919 санал өгсөн байна.

Дээшээ