Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёрдугаар хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр сурагчдын спорт сургалт, дугуйланд хамрагдах хүсэлтийг эцэг эх, багш нар дэмждэггүй гэсэн дүгнэлт гарчээ.
Тодруулбал, эцэг эхчүүд, багш нар хүүхдийг дунд ангийн сурагчдыг математик, физик, хими зэрэг мэргэших хичээлдээ илүү анхаарахыг зөвлөдөг байна.
Гэвч эдгээрээс илүүтэй амьдралын зөв хэвшил буюу дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг илүүд үзэх хэрэгтэй гэдгийг IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д.Аюуш хэлж байна.
МАТЕМАТИК, ХИМИ, ФИЗИК ЗЭРЭГ ХИЧЭЭЛДЭЭ АНХААР. СПОРТ...
“Хүүхэд залуусын дунд эрүүл мэндийн мэдлэг, ойлголт дутагдалтай байгаагаас үүдэн гарах эрүүл мэндийн сөрөг үр дагавар” сэдэвт нийцүүлэн үнэлгээний багийнхан 11-15 насны 2320 хүүхдийг зорилтот бүлгээр сонгон авч судалгаанд хамруулжээ.
Анкет судалгаагаар хүүхдүүдийн 59 хувь нь сүүлийн нэг сард хөдөлгөөнт тэмцээн уралдаанд оролцоогүй байна.
IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д.Аюуш “Хүүхдүүдийн хувьд хөдөлгөөний хомсдолтой байна. Хичээл дээр ч тэр хичээлээс гадуур ч хөдөлгөөн хийх боломж алга. Зургаан сургуулийн нэг нь л их завсарлагаанаараа бүжиг хийсэн бол бусдад нь энэ төрлийн арга хэмжээ байгаагүй. Биеийн тамирын хичээлээр долоо хоногт хоёр удаа хөдөлгөөн хийж байгаа гэж бид боддог ч сургуулийн ачааллын улмаас нэг удаад зааланд 3 анги орж цөөн хүүхдүүд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож дийлэнх нь зүгээр сууж байна.
Сурагчдын спорт сургалт, дугуйланд хамрагдах хүсэлтийг эцэг эх, багш нар дэмждэггүй гэсэн хариулт бидний анхаарлыг татсан. Спортоос илүү математик, хими, физик зэрэг хичээлдээ анхаарахыг зөвлөдөг талаар хүүхдүүд ярьж байна. Гэтэл амжилттай байхад эрүүл мэнд чухал. Эрүүл байна гэдэг зөв хооллолт, дасгал хөдөлгөөнтэй салшгүй холбоотой” гэдгийг хэлж байв.
СУРГУУЛЬ ДЭЭР ПИРОЖКИ, ОРООМОГНООС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ
Судалгаагаар хүүхдүүдийн хооллолт ч мөн анхаарал татаж байсныг тэрбээр хэлсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд эцэг эхээсээ өдөрт хоолны хэмээн 500-4000 төгрөг авдаг ч бүгд ижил төрлийн хоол идэж байна.
Тамхийг ямар ч хориглолтгүй зарж байна
Сургууль дээр пирожки, ороомог, үзэмтэй шүүс, гараад дэлгүүрээс бэлэн гоймон гэсэн сонголт байдаг. Хүүхдүүд эрүүл зөв хооллох хүсэлтэй ч сонголт алга гэдгийг илэрхийлсэн байна. Анкет судалгаа авахад хүүхдүүдийн 70 хувь нь сүүлийн долоо хоногт хийжүүлсэн, чихэртэй ундаа уусан, 44 хувь нь түргэн хоол идсэн гэж хариулсан байна.
Сургуулийн цайны газарт бэлэн бүтээгдэхүүн, пирошки, шарсан ороомогоор үйлчилж байсан бол сургуулийн гадна орчны 500 метрт хийжүүлсэн ундаа, шарсан төмс зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүтээгдэхүүнүүд худалдаалж байжээ. Мөн тамхийг ямар ч хориглолтгүй зарж байсан гэдгийг судалгааны дүнд онцолсон байна.
СУРГУУЛИЙН ОРЧИН СУРАГЧДАД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ОБЪЕКТ ИХТЭЙ БАЙНА
Судалгаагаар 11-15 насны хүүхдүүдэд амьдралын буруу хэвшлээс урьдчилан сэргийлэх орчин нөхцөл, энэ талаарх мэдлэг ойлголт, түүнийг хэрэгжүүлж байгаа байдал нь ч хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.
47 хувь нь сурагчдад сөрөг нөлөө үзүүлэх шөнийн клуб, караокэ, тамхины цэг
Нийт зургаан сургуулийн 3000 метр радиус, 462 объектод ажиглалт хийхэд 47 хувь нь сурагчдад сөрөг нөлөө үзүүлэх шөнийн клуб, караокэ, тамхины цэг гэсэн обьектууд байсан бөгөөд ердөө 15 хувь нь л дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн байжээ.
Мөн хүүхдүүдийн ихэвчлэн үздэг гурван сувагт тэдний үздэг цагаар мониторинг хийхэд түргэн хоолны сурталчилгаа, кино, нэвтрүүлэгт архи, тамхины мэдээлэл гарч байжээ.