09:30 цагт
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
11:00 цагт
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 2018 оны 06 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлхийн 25 орны 1400 орчим цэргийн алба хаагч оролцох тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал болно. Сургуулийн удирдагч бригадын генерал Л.Гансэлэм, Аляска дахь АНУ-ын Хуурай замын цэргийн Үндэсний гвардын 297 дугаар ангийн захирагч хурандаа Петр Монделли нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгнө.
- "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт" Тэрэлж рэд рок ресортод 3 дахь өдрөө үргэлжилнэ.
- "Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент олон улсын семинар" 6 дугаар сар 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.