Агаарын бохирдол утааны асуудал нам жим болсон зуны сарууд үргэлжилж буй энэ өдрүүдэд утаа гардаггүй нүүрс гаргаж авсан тухай сайн мэдээ сонирхол татав.
Замын цагдаагийн урд байрлах эрдэм шинжилгээ туршилтын “Монхимо” компанийн хашаагаар нь явж ороход нүүрс угааж буй үйлдвэр баригдсан шинж алга. Харин жижигхэн, авсаархан нүүрсний конвейр, түүний дэргэд бага хэмжээний нүүрс, хоёр зуух байрлуулсан байв.
Зууханд нүүрс түлж байлаа. Нэг яндангаас нь нүүрсний хар утаа суунаглаж, үнэр нь хамар цоргив. Харин нөгөө зууханд гал асаж буй ч яндангаас утаа гарахгүй байлаа. “Монхимо” нь агаарыг бохирдуулж буй нүүрсний утааг бууруулах талаар олон улсад туршсан технологийн судалгаа хийж буй компани аж. Энэ ажлынхаа хүрээнд Солонгос улсын байгаль орчин, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судалдаг “Leephysics energy” компанийн, нүүрсийг утаагүй болгож буй технологийг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор тус компанитай холбоо тогтоожээ. Эхний удаад Солонгост байрлах тус компани руу Багануурын нүүрсийг явуулсан байна.
Туршилтаар нүүрсийг шигшээд, дараа нь нүүрс руу хоёр төрлийн шингэн цацаж конвейрээр явуулаад гарч ирсэн нүүрсээ шатаахад утаа гарахгүй байсан аж.
Тиймээс уг туршилтын үйл явцыг Монголд газар дээр нь ирж үзүүлэх хүсэлт тавьснаар тус компанийн төлөөлөл ийнхүү гурав хоногийн хугацаанд ирж ажиллаж байгаа нь энэ юм байна.
Конвейрийн хажуу талд хоёр реактортой шингэн зүйл байрлуулжээ. Энэ нь нүүрсийг утаагүй эко болгож агаарт хорт хийг гаргахгүй үнсэнд нь барьж үлдээдэг слен коал буюу эко коал гэж нэрлэж буй устай хольж шингэлдэг шатамхай зүйлийг нүүрс руу цацсанаар ийнхүү утаагаа агаарт дэгдээдэггүй нүүрс болж байгаа ажээ.
Солонгосын “Leephysics energy” компани green coal ургамлын хаягдлыг ашиглаж галыг асаадаг технологи гаргасны дараагаар нүүрсийг мөн асаадаг технологи боловсруулжээ. Үүнээс улбаалан нүүрсийг утаагүй болгох нано бүтэцтэй шингэнийг граган авчээ. Өөрөөр хэлбэл, ургамлын гаралтай шингэнийг нүүрс рүү шингээхэд шатах чадвар нь сайжирдагаас гадна утаа гаргадаггүй аж.
Энэ шингэн нь химийн хольцгүй байгалийн эко бүтээгдэхүүн учраас олон улсын химийн кодгүй ажээ. Энэхүү авсаархан туршилтад Багануурын нүүрсийг ашигласан байна. Нүүрсийг шигшиж гэр хорооллын айл түлшиндээ шууд хэрэглэхэд бэлэн болгож байна. Товчхондоо нүүрс рүү “А”, “Б” хоёр шингэнг бага зэрэг цацаж хатаагаад болно. Харин цацахаас өмнө заавал идэвхижүүлэх шаардлагатай гэнэ.
Энэхүү ид шидтэй эко коал хэмээх хоёр шингэнийн талаар “Монхимо” компанийн захирал доктор, профессор Д.Дэмбэрэлнямбаас тодруулсан юм. “Энэ хоёр шингэнд хамаг нууц нь байна.
Энэ ургамлын гаралтай шатамхай шингэн, нүүрсний шаталтаас утаанд үүсдэг хүхэр, азот зэрэг химийн хортой элементүүдийг үнсэнд нь барьж өгч буй. Өөрөөр хэлбэл, дээш яндангаар утаа гаргахгүй гэсэн үг.
Хүн харахад амархан юм шиг байж магадгүй. Гэхдээ энэ бодисоо тусгай реакторт идэвхижүүлж байгаа юм. Энэ шингэнд таван зүйлийн материал ордог гэсэн. Түүний нэгийг нь Солонгосоос авчирсан. Бусад нь эндээс авсан гэсэн. Тэр нууцаа бидэнд хэлэхгүй байна. Хамгийн гол нь манай Засгийн газар энэ технологиор нүүрсний уурхай түшиглэн үйлдвэр байгуулахаар болж гэрээ хийсний дараа бидэнд нууцаа задлах боломжтой гэсэн” гэв. Туршилтын үр дүнд утааны хорт хийг 70-80 хувь бууруулж илчлэг нь 1000-1500 кл калороор нэмэгдэж буй.
Өөрөөр хэлбэл таван тонн нүүрс түлдэг бол 3.5 тонныг түлэх боломжтой болж 1.5 тонн нүүрс хэмнэнэ. Мөнгөн дүнгээр тооцбол нэг өрхөд 150-200 мянган төгрөгийн бодит хэмнэлт болох аж. Туршилтын төхөөрөмж, шугам дээр одоогоор цагт нэг тонн нүүрс шүржиж утаагүй эко нүүрс болгож байгаа бол үүнийг томсгож үйлдвэр болгоход хоногт 1000 тонныг эко коал болгох боломжтой.
Монголд энэ технологийн дагуу хэдэн ч үйлдвэрийг барьж өгөх сонирхол Солонгосын компанид байгаа гэдгээ энэ үеэр илэрхийлж байв. Хувийн хөрөнгө оруулалтаар барьж болох ч түүхий эд болох нүүрс, нүүрсний уурхай тэдэнд байхгүй болохоор боломжгүй гэлээ.“Leephysics energy” компанийн Бизнес хөгжлийн албаны захирал Lnjik Kim “Энэ хоёр шингэнд орж буй орц нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн.
Гараар хүрч үрж үзэхэд химийн хольцгүй, үнэргүй нь мэдрэгдэнэ. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг гаргаж авсны дараа тусгай реактороор идэвхижүүлж цацдаг. Барааны ангиллын кодоор химийн код ашигладаггүй. Ургамлын ханд болон бусад гэсэн байгалийн түүхий эдийн ангилалд багтдаг. Танайд энэ бүтээгдэхүүнийг боловсруулах анхан шатны үйлдвэр байхгүй учраас боломжгүй.
Танай Засгийн газар байгалд ээлтэй энэ технологийг агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийнхөө хүрээнд авч хэрэгжүүлэхийг хүсч байна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд нь дээж авч шинжилгээнд оруулах боломжтой” гэв. Тус компани энэ технологио цахилгаан станцуудад нүүрсний илчлэгийг сайжруулах чиглэлээр Польш,Турк, Хятад, Индонез гэсэн орнуудад танилцуулж байгаа бол Монголд ахуйн хэрэглээгээр гэр хороололд нэвтрүүлэх боломжтой. Хоногт 100 болон 1000 тонн нүүрсийг шүршиж эко коал болгох үйлдвэрийг барихад 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
“Агаарын бохирдол, утааг бууруулах нь манай улсын тулгамдсан асуудал. Тиймээс Засгийн газар энэхүү ололттой шинэ технологийг нэвтрүүлэхэд санаачлагатай ажиллаж агаарын бохирдлыг бууруулах сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр үйлдвэр байгуулахад үр дүнтэй ажил болно. Хүмүүсийн худалдан авах чадвараас шалтгаалж түүхий эд хүртэлх шат дамжлагыг тооцоход нүүрс нь улсын мэдэлд эцсийн хэрэглэгч нь энгийн иргэд.
Тиймээс дундах зохицуулалтыг хувийн хэвшил хийх боломжгүй учраас Засгийн газар хөрөнгөөрөө худалдан авч хэрэгжүүлэх нь одоогийн хууль эрх зүйн хувьд боломжтой” гэж “Монхимо” компанийн гүйцэтгэх захирал Д.Болдсүрэн ярьсан юм. Эднийх өнгөрсөн жил гэр хорооллын зарим өрхөд эко коал нүүрсээ туршиж үзсэн аж. Ингэхэд нүүрсний хэмнэлт 30 хувьтай байснаас гадна хорт утаа ялгараагүй гэдгийг хэрэглэгчид нь хэлж байлаа.