Украин, ОХУ, Франц, ХБНГУ-ын гадаад хэргийн сайд нар Берлинд Украины цэргүүд болон Оросын салан тусгаарлагчдын хоорондох тэмцлийг дуусгах яриа хэлэлцээг хийхээр уулзлаа.
Уулзалтын гол зорилго нь 2014 оноос хойш зэвсэгт мөргөлдөөний улмаас 10,000 гаруй хүн амь насаа алдаад байгаа зөрчлийн бүсэд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг судлах юм. Хэдийгээр өмнөх 4 жилд мэргэжилтнүүд зөрчлийг арилгахаар тогтмол уулзсан ч энэ нь 2017 оноос хойш зохион байгуулагдсан гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт юм.
Германы гадаад хэргийн сайд Маас “Дөрвөн талт яриа хэлэлцээний дараа Орос, Украин НҮБ-н энхийг сахиулах үйл ажиллагааны зарчмыг зөвшилцсөн ч хэрхэн хэрэгжүүлэх арга барил нь тодорхойгүй байна" гэжээ.
2014 онд ОХУ Крымыг өөртөө нэгтгэснээр үймээн самуун эхэлж, Украин ОХУ-ын харилцаа муудсан билээ. 2015 оны хоёрдугаар сард талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан ч, энх тайвны төлөвлөгөөг зөрчсөний улмаас мөргөлдөөн гарсаар л байна.
Маасын хэлснээр талууд Минскийн протоколын дагуу байлдааны бүсээс зэвсгээ гаргах, олзлогсдыг солилцох ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Франц, Герман байлдааны бүсийн тэсрэх бөмбөг тавьсан газрыг аюулгүй байлгахад туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөрчлийн бүсэд үймээн, самуун гарахад НҮБ-н энхийг сахиулагчдыг илгээх санал тавьсан. Харин Украин зөвхөн Оросын салан тусгаарлагчид байрлаж буй бүс рүү энхийг сахиулагчдыг оруулах саналтай байгаа юм.
Эх сурвалж: Reuters, APD