Германы Адольф Гитлер, Их Британийн Невилл Чемберлен, Италийн Бенито Муссолини, Францын Эдуард Даладье нарын дээд уулзалт нацизмыг өөгшүүлсэн алдаатай бодлогын ноцтой илрэл болж, түүхийн сурах бичигт оржээ.
Чемберлен ирээдүйн энх тайвны баталгааны оронд Чехийн нутгаас арилжсан нь эцэстээ үнэ цэнээ алдсан байна. Өнөө цагт Мюнхен гэдэг нэр алсын хараагүй сул дорой үгслийн нэршил болоод буй. Гэтэл Британид тухайн үедээ Мюнхенийг ялалт мэтээр бодогсод олон байжээ. Чемберленийг Мюнхенээс гарч амжаагүй байхад Лондонд хүмүүс цугларан баярлаж хөөрч байсан гэдэг.
Сургамж: Түүхийн өрнөл уулзалтын дараах өдрийн тайлбараас тэс ондоо байсан юм. Дональд Трамп дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгт энхийг тогтоосноо тунхаглалаа гэхэд дээрх түүхийг санах ёстой.
ЯЛТА, 1945
Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын Крымын Ялта хотод хийсэн уулзалт дайны дараах дэлхий ертөнцийн дэг журмыг тогтооход гол үүрэг гүйцэтгэсэн. Нацизмын эсрэг хүчин чармайлтаа үргэлжлүүлж, Зөвлөлтийг Японы эсрэг дайнд оролцуулахын тулд бие тааруу байсан Рузвельт 1939 онд эзлэн авсан Польшийн газар нутгийг өөртөө үлдээх ЗХУ-ын шаардлагыг зөвшөөрчээ.
Зарим түүхч дайн тулаан тэр үед Рузвельтэд цөөн сонголт олгосон гэж ярьдаг. Харин Черчиль уг уулзалтыг мюнхентэй адилтгаж, “Хөөрхий Чемберлен Гитлерт итгэж болно гэж бодсон байх... гэвч би Сталиныг буруу үнэлсэн гэж бодохгүй байна” гэжээ. Гэхдээ өнөө цагт Польшийн олон иргэн болон өөр газар ч ялтыг урвалттай зүйрлэх нь бий.
Сургамж: Хэрэв та хэлэлцээний ширээний ард байхгүй бол таны ашиг сонирхлыг арилжиж болзошгүй гэдэгт санаа зовох хэрэгтэй. Японы Засгийн газар ноён Трамп, Ким нарын уулзалтын үеэр яг ийм зүйл болох вий хэмээн сэтгэл түгшиж байна.
БЭЭЖИН, 1972
Ричард Никсон ба Мао Зэдун нарын уулзалт хүйтэн дайны үеийн хамгийн эрс эргэлтийн нэг болж, АНУ, Хятадын хэдэн арван жилийн сөргөлдөөнийг төгсгөх эхлэл тавьсан билээ. Америкийн төрийн нарийн дарга Хенри Киссинжер, Хятадын Ерөнхий сайд Жоу Энлай нар оролцож, олон сар үргэлжилсэн дипломат ажиллагааны үр дүнд уулзалт болжээ.
Энэ явдал коммунист эвсэл цул биш, Москва ба Бээжингийн ашиг сонирхол зөрчилдөж эхэлсний илрэл юм. Никсон Хятадад айлчилснаа “дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж нэрлэж байжээ. Уулзалтаас гарсан ойрын үр дүн үнэндээ тийм ч илэрхий байсангүй. Никсон 1974 онд, Мао 1976 онд нас барсан. Гэвч Хятад, АНУ-ын харилцааг бүрэн сэргээх зам эндээс эхлэлтэй.
Сургамж: Заримдаа уулзалт бэлгэдэл болдог. Түүхэн сөргөлдөгч ноён Трамп, ноён Ким нарын гар барьж буй зураг дэлхий даяар тарахтай адил.
РЕЙКЬЯВИК,1986
АНУ ба ЗХУ-ын удирдагчдын энэхүү дээд уулзалт айдас ба хүлээлтийг даван амжилттай болсон юм. Рональд Рейганы үед Америк цэргийн хүчээ зузаатгахад ЗХУ хатуу хариу барьсан нь цөмийн дайны аюулыг нэмэгдүүлсэн. Гэвч Зөвлөлтийн шинэ удирдагч Михаил Горбачёв өрнөдөд илүү нээлттэй бөгөөд эрсдэл хүлээхэд бэлэн байгаа нь ажиглагдав. Рейкьявикийн уулзалт хоёр удирдагч хувийн сайн харилцаа тогтоож чадвал санаандгүй чиглэлд алхам хийж чаддагийг харууллаа. Тэр үед хоёр төрийн тэргүүн “10 жилийн дотор цөмийн бүх зэвсэглэлийг устгах” тухай гайхамшигтай тохиролцоонд хүрсэн юм.
Гэвч Рейганы засаг захиргаа Стратегийн батлан хамгаалах санаачилга буюу пуужинд суурилсан “оддын дайн” гэх хөтөлбөрийн асуудлаар маргаанаа шийдэж чадаагүй байсан нь уг тохиролцоонд гарын үсэг зурж амжаагүй явдал өндөр тушаалын зарим хүний санааг амраасан байх. Ноён Горбачёв уг уулзалтыг олон нийтийн өмнө “Эрс эргэлт” гэж мэдэгдсэн. Уг уулзалтаас хоёр хоногийн хойно Горбачёв улс төрийн товчоонд мэдээлэл хийхдээ Рейганыг “ер бусын эгэл, хуучинсаг, оюун санааны хувьд дорой” гэж тодорхойлсныг түүний намтар бичигч уильям таубман бичиж үлдээсэн байдаг.
Сургамж: Хоёр удирдагч хэлэлцээний өрөөнд хамт суулаа ч таамаглаагүй зүйл тохиолдож болно.