УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор гаргасан.
Түүний асуудлыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн олонх Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авлаа.
Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт тавиагүй бөгөөд байнгын хорооны дарга асуудлыг танилцуулсны дараа шууд санал хураалт явуулж, олонхийн саналаар шийдвэрлэв.
Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг дэмжсэн тус байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, гишүүдийн олонхийн саналаар эцсийн шийдвэрийг гаргана.