Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани автомашиныг утасгүй сүлжээнд холбох платформ бий болгохоо мэдэгдлээ. Энэхүү платформ нь автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэхэд гол түлхэц болно гэж үзэж байна. Утасгүй сүлжээний платформыг хамтран хөгжүүлэгчээр “KDDI” компани ажиллаж байгаа аж.
Тус компани шинэ платформоо туршихаар автомашин үйлдвэрлэгч хэд хэдэн компанитай гэрээ байгуулжээ. “Toyota” болон “KDDI” компани дэлхийн хаана ч ажилладаг дата холболтын модулийг өмнө нь хамтран хөгжүүлсэн байна. Үүн дээрээ түшиглэн автомашинуудыг роуминг үйлчилгээгүйгээр утасгүй сүлжээнд холбох боломж бүрдэж байгаа ажээ. 2020 оноос АНУ болон Японд нийлүүлэх бүх автомашиндаа утасгүй сүлжээний платформ суурилуулахаар төлөвлөж буйгаа “Toyota” компаниас мэдээллээ.