Төсвийн тэнцэл 2018 оны эхний таван сарын байдлаар 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гараад байна. Татварын нийт орлого 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.1 хувиар өссөн нь төсвийн тэнцэл сайжрахад голчлон нөлөөлсөн байна.
Харин татварын орлогын өсөлтөд
- Онцгой албан татвар 62.5 хувиар,
- Орлогын албан татвар 24.7 хувиар,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 34.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Төсвийн тэнцэл сайжирч байгаа ч Засгийн газарт төрийн албан хаагчдын цалин нэмэх шаардлага сорилт болж байна.
2018 оны нэгдсэн төсвийн бүтцийг харахад нийт зардлын 19 хувийг Төрийн албан хаагчдын цалингийн зардал эзэлж байна. МҮЭХ-ноос төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг энэ оны II улиралд багтаан, 50 хувиар нэмэх шаардлага тавиад байгаа аж. Хэрэв нийт төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл, 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Өнгөрсөн долоо хоногт Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусаваг Монголд айлчлахад УИХ-ын дарга М.Энхболд Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудалд нааштай хандахыг хүссэн байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр энэ зургаадугаар сард Засгийн газар 750 тэрбум төгрөгийн өр төлөх юм байна. Үүнээс 620 тэрбум төгрөг нь үндсэн төлбөр бол 130 тэрбум төгрөг нь хүүний төлбөр байх ажээ. Харин энэ жил Засгийн газар зээлийн хүүний төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь нийт төсвийн урсгал зардлын 15.4 хувийг эзэлж байгаа юм.