Н.Баярсайхан: 2023 он хүртэл хэрэгжих стратегийн үр дүнд зээлийн хүү 7 орчим нэгж хувиар буурна

BloombergTV.mn

2018-06-13 16:45 GMT+8

Монголбанкны боловсруулсан зээлийн хүү бууруулах стратегийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл баталсан байна. Стратегийг хэрэгжүүлснээр зээлийн хүү 2023 он гэхэд долоо орчим нэгж хувиар буурах боломжтой гэж Монголбанк мэдээллээ.

Стратегид инфляцыг зорилтот түвшинд хангах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, санхүүгийн долларжилтыг бууруулах зэрэг 11 зорилт тусгасан байна. Монголбанкнаас зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах стратеги боловсруулсан гэж онцолж байгаа юм.

2018-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зээлийн хүү бууруулах стратегитай УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо танилцсан юм. 2018 оны байдлаар банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 19 орчим хувьд тогтсон байна.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4029 санал өгсөн байна.

Дээшээ