B хэсэгт багтсан багуудын танилцуулгыг цувралаар хүргэж байна.
ИСПАНИ
Тив: Европ
Дэлхийн чансаа: 10 (2018.06.07)
Дасгалжуулагч: Хулен Лопетеги (Испани)
Бразилд болсон өмнөх тэмцээний хэсгээс шалгарч чадаагүйн дээр хоёр жилийн өмнөх ЕАШТ-ий шөвгийн 16-д Италид хожигдсоны дараа Испанийн шигшээ багийн ноёрхол, оргил цаг үе улиран өнгөрч байгаа олон хөлбөмбөг сонирхогчид ам уралдан ярьж байлаа. Тэр явдлын дараа дэлхий болон Европд түрүүлсэн дасгалжуулагч Висенте Дель Боске ч ажлаа өгч байсан юм. Гэхдээ одоогийн дасгалжуулагч Хулен Лопетеги багийн бүрэлдэхүүнд залуу тоглогчдыг түлхүү авч шигшээ багийг дахин оргил өөд хөтлөхийг хүсч байна.
ТҮҮХ
Испанийн шигшээ баг түүхэндээ ийнхүү 15 дахь удаагаа дэлхийн аваргад зодоглох гэж байна. Тэр дундаа 1978 оноос хойш тасралтгүй энэ тэмцээнд оролцох гэж буй юм. Бразилд болсон дэлхийн аваргаас дөрөвдүгээр байртай буцсанаас өөр том амжилтгүй байсан тэд хамгийн анх удаа Африк тивд болсон 2010 оны ДАШТ-д өрсөлдөгч бүрээ буулган авч, шигшээ тоглолтод Нидерландыг Андрес Иниестагийн цорын ганц гоолоор хожиж, анх удаа дэлхийн аварга болсныг уншигчид маань бэлхнээ санаж буй биз ээ.
Аваргын замдаа тэд нийт долоон тоглолтод ердөө наймхан гоол оруулж байсан юм. Үүнээс гадна 2008 болон 2012 онуудад тивийн аваргын хэргэмийг дараалан хүртсэн Испаничуудын ноёрхол 2014 оны дэлхийн аваргад зогссон. Тэд хэсэгтээ өмнөх тэмцээний шигшээд таарсан Нидерландтай эхний тоглолтыг хийж 5:1-ээр ялагдан, улмаар Чилид дийлдэн хэсгээсээ шалгарч чадаагүй билээ.
ОНЦЛОХ АМЖИЛТ
Испанийн хийх эхний тоглолт тэдний түүхэн дэх дэлхийн аваргын 60 дахь тоглолт байх болно. Энэ хугацаандаа тэд эсрэг багийн хаалганд нийт 92 гоолыг оруулсан ба энэ жилийн тэмцээнд 100 гоолын босго давахаар зорьж байна. Тэмцээний түүхэнд тэднээс олон гоолыг Герман, Бразил, Аргентин, Итали, Францын багууд оруулсан байдаг.
ТЭМЦЭЭНД ХҮРСЭН ЗАМ
Энэ жилийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Испаничууд 10 тоглолт хийхдээ ердөө Италитай тэнцэж оноо алдсанаас бусдаар бүх тоглолтууддаа ялалт байгуулсан юм. Энэ хугацаанд нийт 36 гоол бүртгүүлж Германы (43) дараа орсон бол гуравхан гоол алдаж Англитай тэнцсэн юм. Үүний ачаар Испаничууд дэлхийн аваргын урьдчилсан шатанд 63 тоглолт дараалан ялагдал амсаагүй хэвээр үлдсэн юм. Чингэхдээ 50 удаа ялалт байгуулж, 13 удаа тэнцсэн бөгөөд 164 гоол бүртгүүлж, 29-ийг хаалгандаа алджээ.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Давид де Хеа (Манчестер Юнайтед), Кепа Аррисабалага (Атлетик Бильбао), Пепе Рейна (Наполи)
Хамгаалагч: Дани Карвахал (Реал Мадрид), Жерар Пике (Барселона), Начо (Реал Мадрид), Альваро Одриосола (Реал Сосьедад), Сесар Аспиликуэта (Челси), Серхио Рамос (Реал Мадрид), Начо Монреаль (Арсенал Лондон), Жорди Альба (Барселона)
Хагас хамгаалагч: Серхио Бүскетс (Барселона), Андрес Иньеста (Виссел Кобэ), Сауль Ньигес (Атлетико Мадрид), Коке (Атлетико Мадрид), Тьяго Алькантара (Байерн), Марко Асенсио (Реал Мадрид), Давид Сильва (Манчестер Сити), Иско (Реал Мадрид)
Довтлогч: Родриго (Валенсия), Лукас Васкес (Реал Мадрид), Яго Аспас (Сельта), Диего Коста (Атлетико Мадрид)
Багийн ерөнхий дасгалжуулагч Хулен Лопетеги энэ жил Эктор Беллерин, Альваро Мората, Цеск Фабрегас зэрэг туршлагтай чадварлаг тоглогчдыг гэрт нь үлдээж түлхүү залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн нь сонирхол татаж байна. Гэхдээ 2014 оноос хойш Аваргуудын лиг болон Европа лигт түрүүлсэн 10 багаас ес нь Испанийн клубууд байсан тул дотоодын лигийн тоглогчдыг нь дутуу үнэлэхийн аргагүй. Ямартаа ч энэ жилийн бүрэлдэхүүн өмнөх хоёр тив, дэлхийн тэмцээнд таагүй оролцсон багийн амжилтыг хол ахиулах нь тодорхой.
ОНЦЛОХ ТОГЛОГЧИД
Серхио Рамос: “Киевийн дууль” хойд хөршид үргэлжлэх магадлал багагүй байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг Серхио Рамос энэ жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Ливерпүүлийн супер од, Египетийн баатар Мохамед Салахыг унагаж гэмтээсэн нь түүнийг эсрэг дүрийн баатар болгож орхисон.
Түүний энэ алдааных нь улмаас Египетийн нэгэн хуульч хүртэл түүнээс нэг тэрбум евро нэхэмжилж хэвлэлээр шуугиулаад амжсан юм. Ямартаа ч Рамос багаа ахлан хэсгээс шалгарах магадлалтай тул Салахтай дахин нүүр тулах эсэхийг хүлээх л үлдээд байна.
Давид Де Хеа: Багийн ахлагч асан Икер Касильясыг залгамжлан төрсөн өнөө цагийн Испанийн хамгийн шилдэг хаалгач бол мэдээ Де Хеа. Тэр өнгөрсөн улиралд Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд урьд жилүүдийнхээс илүү онцгой байгаагаа өөрийн үзүүштэй, гайхалтай хаалтуудаараа батлан харуулсан. Хэрэв багийн довтолгоо үүргээ сайн биелүүлж л чадвал Де Хеаг байгаа цагт ардаа гоол алдахгүй байх магадлал илүү өндөр байх болно.
Марко Асенсио: Испанийн 19 хүртэлх насны шигшээ багийн хамт Европын аварга болсон тэрбээр аль хэдийн Аваргуудын лигт хоёр, Испанийн Ла лигт нэг, Клубуудын ДАШТ-д нэг, Европын Супер цомд хоёр удаа Реал Мадридын хамт түрүүлээд байна. Өдгөө дөнгөж 22 настай тэрбээр шигшээ багийн хамт анх удаа албан ёсны том тэмцээнийг зорьж байгаа ба урьдчилсан шат болон нөхөрсөг тоглолтуудад Испанийн өмсгөлтэй 10 гаруй удаа тоглохдоо хараахан гоол бүртгүүлж амжаагүй байна. Гэхдээ Мадридын багийн төлөө олон үзүүштэй гоол оруулж байсныг санах хэрэгтэй.
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ
6/1: Де Хеа, Рамос, Пике нарын хамгаалалтын цул, Бүскетс, Иниеста, Сильва, Иско нарын “шидтэн” хагасууд болон Диего Костагийн гоолуудын ачаар тэдний түрүүлэх магадлал харьцангуй илүү гэж үзлээ.
Б.Билгүүдэй