Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн прокуророос өчигдөр тэдэнд хязгаарлалт тогтоохоор санал ирүүлсэн байна. Тодруулбал, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналыг хүргүүлжээ.
Энэ дагуу өнөөдөр үдээс хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, батлан даалтад гаргахаар болжээ.
Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Тавдугаар сарын 1-нд үргэлжлүүлэн 15 хоног, тавдугаар сарын 15-нд 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм.