Их Британи, Австрали хосууд Португал улсын нийслэлээс 30 км-ийн зайтай, алдартай далайн эргийн дөчин метрийн өндөр хаалтан дээр сэлфи авсныхаа дараа тэнцвэрээ алдан унаж, амиа алдлаа.
Лисaбоны ойролцоо Касзкаис боомтын аврах ажиллагааны дарга хосууд далайн эрэг рүү унахдаа сэлфи авч байсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Учир нь бүх эд мөрийн баримт сэлфи авч байхдаа унасан гэдгийг илтгэж байна хэмээн мэдээлжээ. Эрэгтэй нь дөчин нас хүрч байсан бол, эмэгтэй нь гучин настай байсан юм.
Хосууд 30 метрийн өндрөөс унаж, Мягмар гарагийн өглөө далайн эргийн цэвэрлэгч цогцсыг олсон гэж Португалийн Коррейдо да Манха сонин бичсэн юм. Харин Жорнал Де Нотисиас сонин “Загасчин холоос хүмүүс далайн эрэг дээр унтаж байна гэж хараад очтол цогцос байсныг мэдээд ихэд цочирдсон” гэж мэдээлжээ.
Португалийн гадаад хэргийн сайд амь насаа алдагдсын гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож, консулын тусламж үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: Guardian