Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани Франц, Итали, Испани зэрэг Европын орнуудын зах зээлд түрэн орж иржээ. Тус компани энэ зун хөрөнгийн биржид IPO хийж, хувьцаагаа зарж эхлэх ба урьдчилсан байдлаар 10 тэрбум ам. доллар босгох төлөвтэй байгаа юм. Xiaomi компани үзүүлэлт өндөртэй, хямд үнэтэй ухаалаг утас үйлдвэрлэдэгээрээ алдартай билээ.
Борлуулалтынх нь 70 хувийг Хятад улс эзэлдэг ч Азийн бусад орны зах зээлд байр сууриа хэдийн олоод амжжээ. Хүн амын тоогоороо дэлхийд 2т бичигддэг Энэтхэгт борлуулалтаараа тэргүүлж, Samsung компанийг хэдийн ардаа хаясан байна. Харин одоо тус компани илүү том, илүү өрсөлдөөнтэй Европын зах зээлд хүчээ үзэхээр шийджээ. Xiaomi Европт үйл ажиллагаа явуулж буй ухаалаг гар утас үйлдвэрлэгч дөрөв дэх том компани. Samsung, Apple, Huawei зэрэг компаниудын араас бичигдэж байна. Ялангуяа Испани, Грек, Оросын зах зээлд Xiaomi хүчтэй өрсөлдөгчийн нэг болжээ.
IDC судалгааны компанийн шинжээч Франциско Жеронимогийн хэлж байгаагаар Xiaomi-г тойрсон шуугиан анх iPhone гарч байх үеийн амжилтыг түүнд санагдуулж байгаа аж. Өнгөрсөн сард Францын Парис, Италийн Милан зэрэг хотуудад Xiaomi нэрийн дэлгүүрийн нээлт болсон юм.
Компанийн борлуулалт хурдацтай өсч байгаа ч одоогийн байдлаар салбарынхаа томоохон тоглогчдыг гүйцэх хараахан болоогүй байна. Өнгөрсөн улирлын байдлаар Xiaomi Европт 2.4 сая ухаалаг гар утас борлуулсан бол
- Samsung 15.2 сая,
- Apple 10.2 сая,
- Huawei 7.4 саяыг тус тус борлуулжээ.
Canalys компанийн шинжээч Бен Стэнтон, “Энэ тоо их биш юм шиг харагдах ч үзүүлэлтүүд нь гайхалтай өсөж байна. Xiaomi Европын зах зээлд орж ирээд жил ч болоогүй.” хэмээн онцолсон байна. IDC компанийн мэргэжилтэн Ф.Жеронимо, “Хэрэглэгчдийн хүсэж буй зүйл нь iPhone шиг харагдах, iPhone шиг үзүүлэлттэй, гэхдээ iPhone-оос хямд утас юм. Харин Xiaomi үүнийг бодит болгож чадах юм.” гэжээ.
Ирэх жил Xiaomi аль болох Европын олон оронд үйл ажиллагаагаа өргөтгөхийг хичээх, АНУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой гэнэ. Хятадын компанийн хувьд энэ нь илүү хүнд байх болно. Учир нь Huawei, ZTE зэрэг Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийг Америкийн засгийн газраас Хятадын засгийн газартай холбоотой учраас Америкийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна хэмээн буруутгасаар байна.