Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” нэртэй тоглоом хугарч, дотор нь сууж байсан хүүхдүүдээс гэмтсэн байна. Тоглоом 14.50 минутын орчимд эвдэрчээ.
Энэ тоглоом дээр нэг удаад найман хүүхэд суух боломжтой бөгөөд тухайн үед 11-13 насны дөрвөн хүүхэд сууж байсан аж.
Харин энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулав. Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ хавар ҮСАХ-ийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө хяналт шалгалт хийжээ.
Албан ёсны мэдээллийг хэргийн газрын үзлэг дууссаны дараа маргааш өгөх юм. ҮСАХ-д өнөөдрийн байдлаар нийт 22 тоглоом ажиллаж байгаа аж.