ДАШТ 2018: В хэсгийн багуудыг цувралаар танилцуулж байна.
МАРОККО
Тив: Африк
Дэлхийн чансаа: 41 (2018.06.07)
Дасгалжуулагч: Эрве Ренар (Франц)
ТҮҮХ
Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон Африк тивийн хоёр дахь улс болох Марокко түүхэндээ тав дахь удаагаа энэ тэмцээнд оролцох гэж байгаа ба 20 жилийн дараа эргэн ирж буй нь энэ билээ. Энэ үзүүлэлтээрээ тэд тивдээ дээгүүрт бичигддэг. Энэ улсын шигшээ түүхэн дээд амжилтаа 1986 онд тогтоосон байдаг. Тухайн жил хэсэгтээ Англи, Польш, Португалын хүчтэй багуудын дундаас тэргүүн байраар шалгарч, шөвгийн 16-д Баруун Германд эцсийн мөчид Лотар Маттеусын ганцхан гоолоор дийлдэж байсан юм.
Марокко улс 2028 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгааг энд дуулгая. Энэ тэмцээнд төдий л амжилт үзүүлж байгаагүй, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр 100-аас хойш байрт бичигддэг улсын хувьд зоригтой шийдвэр гэхэд болно.
ОНЦЛОХ АМЖИЛТ
Мароккочууд эл тэмцээнд 13 тоглолт хийхдээ хоёр ялж, дөрөв тэнцэж, долоон удаа ялагдсан байдаг. Чингэхдээ хожиж, тэнцсэн амжилтаа дан Европын багуудын эсрэг үзүүлсэн нь онцлох үзүүлэлт юм.
ТЭМЦЭЭН ХҮРСЭН ЗАМ
Умард Африкийн баг энэхүү тэмцээний урьдчилсан шатанд 112 тоглолт хийснээрээ тивийнхээ багуудыг тэргүүлдэг. Тэд эцсийн шатанд Кот Д’Ивуар, Габон, Малигийн багуудтай нэг хэсэгт орсон. Тэд хэсэгтээ гурав хожиж, гурав тэнцэхдээ нэг ч гоол алдалгүй олныг гайхшруулсан юм.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Яссин Буну (Жирона), Мунир Мохамеди (Нумансия), Ахмед Реда Таньяути (Иттихад Танжер)
Хамгаалагч: Ашраф Хакими (Реал Мадрид), Хамза Мендиль (Лилль), Мануэл да Кошта (Истанбул Башакшехир), Мехди Бенатиа (Ювентус), Ромен Саисс (Волверхэмптон), Набиль Дирар (Фенербахче)
Хагас хамгаалагч: Хаким Зийех (Аякс), Карим Аль-Ахмади (Фейеноорд), Юнес Беланда (Галатасарай), Файсал Фаджр (Хетафе), Мубарак Буссуфа (Аль-Жазира), Юссеф Айт-Беннассер (Кан), Нордин Амрабат (Леганес), Амин Арит (Шальке 04), Софьян Амрабат (Фейеноорд), Мехди Карсела-Гонсалес (Стандард Льеж)
Довтлогч: Аюб Эль-Кааби (Ренессанс Беркан), Халид Бутаиб (Йени Малатьяспор), Юссеф Эн-Несири (Малага), Азиз Бухаддуз (Санкт-Паули)
Францын хэд хэдэн том клуб олон Африкийн шигшээ багуудад ажилласны эцэст дасгалжуулагч Эрве Ренар өөрийн байх ёстой газраа олсон гэхэд болно. Түүний удирдсан Мароккогийн шигшээ баг урьд цагийнх шиг амар өрсөлдөгчид байхаа больсон нь урьдчилсан шатанд хаалгандаа нэг ч гоол алдаагүй үзүүлэлтээс харагдаж болно. Өнгөрсөн улиралд Саутхэмптон клубт маш сайн тоглосон Софьян Буфалийг дасгалжуулагч гэрт нь үлдээсэнд дэмжигчид нь гайхширсан. Энэ шийдвэрийг дөрөвдүгээр сард Саутхэпмтон, Челси клубуудын тоглолтын үеэр дасгалжуулагчийн биеэ халаах шаардлагыг эсэргүүцсэнтэй холбож, удирдаж буй хүнтэйгээ таагүй харьцсан хэмээн үзэж байсан билээ.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Мехди Бенатиа: Мароккогийн энэ цаг үеийн шилдэг тоглогч, багийн ахлагч тэрбээр багийн дунд болон арын шугмын хамгийн гол удирдагч юм. Тэдний хамгаалалт болон дундын шугам хоорондоо маш ойрхон байрладаг тул бие биенийхээ байрыг хурдан хугацаанд нөхөх боломжтой. Харин тэднийг чиглүүлэх үүргийг Бенатиа хүлээх болно.
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ
300/1: Испани болон Португалыг давж энэ хэсгээс шалгарна гэдэг маш хэцүү байх болно. Гэхдээ нээлтийн тоглолтдоо Ираныг хожиж чадвал дээрх хоёр багийн эсрэг хийх тоглолтод илүү дарамт багатай оролцох нь мэдээж билээ.