B хэсэгт багтсан багуудыг цувралаар танилцуулж байгааг хүлээн авна уу.
ИРАН
Тив: Ази
Дэлхийн чансаа: 37 (2018.06.07)
Дасгалжуулагч: Карлуш Кейрош (Португал)
ТҮҮХ
Ази тивийн том төлөөлөл болсон Ираны шигшээ баг түүхэндээ тав дахь удаа ДАШТ-д оролцох болно. Харин анх удаа хоёр тэмцээн дараалан эрхээ аваад буй нь энэ билээ. Бразилд болсон 2014 оны тэмцээнд тэд хэсэгтээ Аргентин, Нигери, Боснигийн ард сүүлийн байрт бичигдсэн юм.
Энэ шигшээ багийн ДАШТ-ээс авсан цорын ганц ялалтыг Иранчууд олон жилийн турш дурсан ярьдаг. Одоогоос 20 жилийн өмнө 1998 оны тэмцээнд тэд хэсэгтээ АНУ-тай тоглон Хамид Эстили, Мехди Махдавикиа нарын гоолоор 2:1-ээр хожиж байсан юм.
ОНЦЛОХ АМЖИЛТ
Ираны шигшээ баг урьдчилсан шатанд нэгэн өвөрмөц амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэд нийт 12 тоглолт буюу 1121 минутын турш хаалгандаа нэг ч гоол алдаагүй юм. Өмнө нь энэ амжилтыг БНСУ (1053 минут) болон Ирланд (1041 минут) улсууд тус бүр 11 тоглолтод хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр эзэмшиж байлаа.
ТЭМЦЭЭН ХҮРСЭН ЗАМ
Тэд урьдчилсан шатанд нийт 18 тоглолт хийхдээ 12 хожиж, зургаа тэнцэн нэг ч удаа ялагдаагүй.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Алиреза Бейраванд (Персеполис), Мохаммед Рашид Мазахери (Зоб Ахан)
Амир Абедзаде (Маритиму)
Хамгаалагч: Рузбех Чешми (Эстегляль), Милад Мохаммади (Ахмат), Мортеза Пурлиганжи (Аль-Садд), Мохаммед Реза Ханзаде (Падиде), Пежман Монтазери (Эстегляль), Мажид Хосейни (Эстегляль), Рамин Резаэян (Остенде)
Хагас хамгаалагч: Мехди Тораби (Сайпа), Эхсан Хажсафи (Олимпиакос), Саид Эззатоллахи (Амкар), Масуд Шожаи (АЕК Афин), Омид Эбрахими (Эстегляль), Вахид Амири (Персеполис), Саман Годдос (Остерсунд), Ашкан Дежага (Ноттинхем Форест)
Довтлогч: Карим Ансарифард (Олимпиакос), Реза Гучаннежад (Херенвен), Мехди Тареми (Аль-Гарафа), Алиреза Жаханбахш (АЗ), Сердар Азмун (Рубин)
Өмнөх дэлхийн аваргаас илүү хүчирхэг довтолгоотой Ираны шигшээ ОХУ-д газардах гэж байгааг хэвлэлүүд онцолж байна. Алиреза Жаханбахш гэх Нидерландын лигийн энэ улирлын мэргэн бууч гарааны эхний сонголтоор нэрлэгдэж байгаа бол Олимпиакос клубын нэрийн өмнөөс Грекийн лигийн мэргэн буучдын жагсаалтад “аман хүзүүдсэн” Карим Ансарифард түүнтэй хорших болно. Туршлагатай Португал мэргэжилтэн Карлуш Кейрошын Азиийн тэргүүн баг дэлхийн тавцанд Испани, Португалын эсрэг хэрхэн тоглохыг харах маш сонирхолтой байх болно.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Алиреза Жаханбахш: Нидерландын АЗ Алкмаар клубтэй 2015 онд гэрээ байгуулан нэгдсэн тэрбээр энэ улиралд 21 гоол оруулж, Европын топ лигийн мэргэн буучаар тодорсон анхны ази тоглогч болсон. Гэхдээ 2013 онд шигшээ багийнхаа төлөө дебутээ хийсэн Алиреза ердөө дөрөвхөн гоолыг оруулсан байдаг. Гэхдээ сайн формоо дэлхийн аваргад харуулж чадвал энэ тоогоо өсгөх бүрэн боломж түүнд бий.
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ
500/1: Энэ хүчтэй хэсгээс шалгарах магадлал Мароккогоос илүү бага гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эхний тоглолтод Мароккогоос оноо салгаж чадахгүй л бол Испани, Португалын дээр нэрлэгдэх боломж Азийн тивийн төлөөлөлд маш бага юм.