Японы парламентад өнөөдөр насанд хүрсэн гэж үзэх насыг 18 болгох хуулийн төсөл өргөн барьжээ. Одоогийн хэрэгжиж буй Иргэний журамд 20 нас хүрсэн бол албан ёсоор насанд хүрсэн гэж үздэг. Энэ насыг 18 болгох нь залуусын оролцоог бий болгох зорилготой аж.
Хуулийн төсөл 2022 оноос хэрэгжиж эхлэх ба 18 настай иргэд эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэх боломж бүрдэх гэнэ. Мөн эмэгтэйчүүд 18 нас хүрч гэрлэх боломжтой болно.
Одоогийн хуулиар 18 болон түүнээс дээш настай эрэгтэй, 16 болон түүнээс дээш настай эмэгтэй гэрлэх зохицуулалттай. Хориос доош насныхан заавал эцэг эхийн зөвшөөрлөөр гэрлэх үүрэгтэй.
Насанд хүрсэн иргэдийн насыг өөрчлөхтэй холбоотойгоор ижил төстэй 22 хуульд нэмэлт оруулах юм байна. Гэхдээ хорин нас хүрээгүй иргэд архи, тамхи хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох хориотой заалтыг хэвээр нь үлдээжээ.
Х.Ичинхорлоо
Эх сурвалж: www.japantimes.co.