Турк улс “S400” агаарын цохилтын эсрэг пуужингийн системийг ОХУ-аас худалдан авахаар 2.5 тэрбум ам долларын гэрээг өнгөрсөн оны 12 сард хийсэн. Харин энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Реджеп Таип Ердоган телевизид “Бид үүнийг хадгалах гэж худалдаж аваагүй. АНУ-аас зэвсгийн хувьд хэт хамааралтай байдлыг багасгах үүднээс худалдан авсан. Хэрэв ашиглахгүй бол яах гэж авах билээ? Шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг үгүйсгэхгүй” гэжээ.
Турк улс АНУ-аас Патриот нэртэй агаарын пуужингийн системийг худалдан авахыг нэлээд хугацааны өмнөөс хөөцөлдөж байгаа ч тодорхой хариу аваагүй гэжээ. ОХУ энэ үед тэдэнд зээлийн нөхцөлөөр “S400” системийг санал болгосон аж. Энэ нь АНУ-ын ундууцлыг хүргэж, хориг арга хэмжээ авахад хүргээд байна. БНТУ ОХУ-тай худалдаа хийсэн тул АНУ-аас тус улсад нийлүүлэх гэж байсан F15 тийрэлтэт онгоцны нийлүүлэлтээ цуцалжээ. Учир нь Турк улс НАТО-гийн гишүүний хувьд ОХУ-тай худалдаа хийх нь зүйд нийцэхгүй гэжээ.
Туркийн зэвсэгт хүчин “S400” системийн эд ангиудыг 2019 оноос эхлэн авахаар болжээ. Энэ систем ОХУ-ын бүтээсэн, хамгийн хүчтэй системд тооцогддог бөгөөд дөрвөн пуужинг системд байрлуулснаар идэвхждэг байна.
Х.Ичинхорлоо