Хүн төрөлхтөний их баяр цэнгэл спортын ноён оргил болсон хөлбөмбөгийн ДАШТ хойд хөрш ОХУ-д өнөөдөр эхэлнээ. Дэлхийн таван тивийн шилдэг 32 багийн халуун тэмцэл бүтэн сарын турш болж, ирэх дөрвөн жилд Дэлхийн аваргын алтан цомыг хадгалах багийг тодруулах юм.
GoGo.mn сайт та бүхэнд ДАШТ-ний өмнө оролцох багуудын мэдээллийг хэсэг бүрээр тусгайлан хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар С хэсгийн дөрвөн багийн мэдээллийг бэлтгэлээ.
Франц (Европ)
Австрали (Ази)
Перу (Өмнөд Америк)
Дани (Европ)
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ - Улаанбаатарын цагаар:
Франц – Австрали (2018.06.16-ний 18:00 цагт , Казань цэнгэлдэх )
Дани – Перу (2018.06.17-ний 00:00 цагт , Фишд цэнгэлдэх )
Дани – Австрали (2018.06.21-ний 20:00цагт , Самара цэнгэлдэх )
Франц – Перу (2018.06.21-ний 23:00 цагт , Екатеринбург цэнгэлдэх )
Австрали – Перу (2018.06.26-ний 22:00 цагт , Фишт цэнгэлдэх )
Дани – Франц (2018.06.26-ний 22:00 цагт, Лужник цэнгэлдэх )
Франц
Тив: Европ
Дэлхийн чансаа: 7 (2018.06.07)
Дасгалжуулагч: Дидье Дешам ( Франц )
Шигшээ багийн тухай :
21 дэхь удаагийн ДАШТ-нд оролцож буй багуудаас хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ыг зорьж байгаа шигшээ багуудын нэг бол Францын шигшээ баг билээ. 1998 оны Францад болсон ДАШТ-нд анх удаагаа “ Алтан Дагина “ -ийг өргөж байсан Францын шигшээ баг 20 жилийн өмнөх үетэй дүйцэхүйц шилдэг бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн дэлхийн аваргад оролцох гэж байна. “ Гурван өнгөт “-нүүд өмнө нь 5 удаа дэлхийн аваргыг өнжиж байсан бөгөөд энэ удаагийн тэмцээн тэдний хувьд 16 дахь дэлхийн аварга нь юм.
Өнгөрсөн хугацаанд 15 удаа дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд өрсөлдөхдөө 1958, 1986 онуудад хүрэл медаль хүртэж байсан бол 1998 онд алтан медаль, харин 2006 онд Германд болсон тэмцээний шигшээ тоглолт хүртэл олон хүнд замыг туулсан боловч шигшээ тоглолтод Италийн шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдсанаар мөнгөн медалын эзэд болж байсан юм.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Уго Лорис ( Тоттенхэм Хотспур ) , Стив Манданда ( Олимпик Марсель ) , Алфонсэ Ареола ( Парис Сэн Жэрмэйн )
Хамгаалагч: Бэнжамин Павар ( Штутгарт ) , Приснэл Кимпэмбэ ( Парис Сэн Жэрмэйн ) , Рафэль Варан ( Реал Мадрид ) , Самуэль Умтити ( Барселона ) , Адил Рами ( Олимпик Марсэль ) , Жибрил Сидибэ ( Монако ) , Лукас Эрнандэс ( Атлетико Мадрид ) , Бенжамин Менди ( Манчестер Сити )
Хагас хамгаалагч: Пол Погба ( Манчестер Юнайтед ) , Томас Лэмар ( Монако ) , Корентин Толиссо ( Байерн Мюнхэн ) , Нголо Кантэ ( Челси ) , Блэйс Матуйди ( Ювентус ) , Стив Нзози ( Севилья )
Довтлогч: Антуан Гризманн ( Атлетико Мадрид ) , Оливье Жиру ( Челси ) , Кильян Мбаппэ ( Парис Сэн Жэрмэйн ) , Усман Дэмбэлэ ( Барселона ) , Набил Фекир ( Олимпик Лион ) , Флориан Тайвин ( Олимпик Марсэль )
1998 оны Дэлхийн аварга Дидье Дешам-аар удирдуулж Антуан Гризманн , Пол Погба зэрэг өнөө цагийн хөлбөмбөгийн шилдэг залуу оддуудаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Францын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд 2 дахь удаагаа “ Алтан Дагинийг “ өргөх зорилго тээж байгаа нь тодорхой билээ. 2 жилийн өмнө зохион байгуулагдсан ЕАШТ-нд дэд байранд орж дэлхийн хөлбөмбөгийн ноён оргилд байх ёстой шигшээ баг гэдгээ дэлхийн нийтэд дахин зарлан тунхагласан “ Гурван Өнгөтнүүд “-ийг энэ удаагийн ДАШТ-нд түрүүлэх магадлал өндөр байгаа багуудын тоонд зүй ёсоор оруулаад байгаа нь олон олон хөгжөөн дэмжигчдыг нь хүлээлтэнд оруулаад байгаа юм.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ : Антуан Гризманн
Энэ жил 27 настай Францын шигшээ баг болон Атлетико Мадридын довтолгооны гол тоглогч Антуан Гризманн карьер 2014 оны ДАШТ-ээс эхлэн хурдацтай өсч, өдгөө дэлхийн шилдэг довтлогооны тоглогчдын нэг болоод байгаа билээ.
Дөрвөн жилийн өмнө тэрээр Бразилд өөрийгөө дэлхийн нийтэд харуулан Испанийн Атлетико Мадрид клубэд 30 сая еврогоор хүрэлцэн ирсэнээс хойш Аваргуудын лигийн шигшээ тоглолтод 2 удаа, шигшээ багийнхаа хамтаар “Евро 2016"-д мөн дэд байрт орсны дээр ЕАШТ-ний шилдэг тоглогч, шилдэг мэргэн буучийн шагналуудыг тус тус хүртэн, энэ улиралд Европ тивд нэр хүндээрээ хоёрт ордог Европа лигт багаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн, шигшээ тоглолтод 2 гоол оруулсан юм.
Австрали
Тив: Ази
Дэлхийн чансаа: 36 (2018.06.07)
Дасгалжуулагч: Бэрт Ван Марвик ( Недерланд )
Шигшээ багийн тухай
ДАШТ-нд оролцож байгаа цорын ганц тив улс болох Австралийн шигшээ баг сонгон шалгаруулалтын шатанд ази тивд багтан тоглож улмаар Гондурасын шигшээ багтай нэмэлт тоглолт хийн ялалт байгуулсанаар ОХУ-ыг зорих тасалбараа авсан билээ. Австралийн баг өмнө нь дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд дөрвөн удаа ( 1974 , 2006 , 2010 , 2014 ) оролцож 2006 онд Германд болсон тэмцээнд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан нь “ Ногоон “ тивийн шигшээ багийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.
ТЭМЦЭЭНД ХҮРСЭН ЗАМ
Австралийн шигшээ баг Азийн бүсэд эхний даваагаа “ А “ хэсгээс гуравдугаар байраар шалгарсан Сиритэй тоглон үндсэн цагт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-2 харьцаатай тэнцэн улмаар нэмэлт цагт нэг гоол оруулсанаар 3-2 харьцаатай буулган авч эхний даваагаа давсан юм. Харин тэдний дараагийн учраа Төв Америкийн бүсээс нэмэлт тоглолт хийхээр болсон Гондурасын шигшээ багийн хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-1 харьцаатай хожсоноор Ази тивээс ДАШТ-нд оролцохоор болсон сүүлийн буюу 5 дахь баг болсон юм.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Брэд Жонэс ( Фэйноорд ) , Матт Брайн ( Брайтон ) , Дэнни Вукович ( Гэнк )
Хамгаалагч: Азиз Бэхич ( Бурсаспор ) , Милош Деженек ( Иокохама Маринос ) , Маттью Журман ( Сувон Самсунг ) , Жэймс Мэрэдит ( Милволл ) , Жош Рисдон ( Вэстэрн Сиднэй ), Трент Сайнсбури ( Гразхопэр Цюрих )
Хагас хамгаалагч: Жэксон Ирвин ( Халл Сити ) , Майл Жединак ( Астон Вилла ) , Робби Крюс ( Бохум ) , Массимо Лунго ( КПР ) , Марк Миллиган ( Аль Ахли ) , Аарон Мооё ( Хадерсфилд Товн ) , Том Рожик ( Селтик )
Довтлогч: Даньел Арзани ( Мэлбурн Сити ) , Тим Кэхилл ( Милволл ) , Томи Юрич ( Луйзэрн ) , Маттью Лэкье ( Хэрта Берлин ) , Жэмье Макларэн ( Хайбэрниан ) , Анрев Наббу ( Урава Рэд Даймондс ) , Димитри Пэтратос ( Ньюкасл Жэтс )
ОНЦЛОХ ТОГЛОГЧ : Аарон Мооё
Өнгөрсөн улирлын Английн Премьер лигт тун сайн тоглолт үзүүлж багаа дээд лигтээ үлдэхэд нь гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг Аарон Мооё-г Австралийн шигшээ багийн онцлох тоглогчоор нэрлэж байна. Өдгөө 27 настай төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог тэрээр Англид хөлбөмбөгийн боловсрол эзэмшсэн бөгөөд анх удаагаа дэлхийн аваргад оролцох гэж байгаа нь энэ юм.
Английн Премьер лигийн Манчестер Сити , Болтон, Хадерсфилд клубуудэд тоглож байсан тэрээр энэ удаа шигшээ багийнхаа гол “хөзөр" болж тоглох нь дамжиггүй биз ээ.
Перу
Тив: Өмнөд Америк
Дэлхийн чансаа: 11 (2018.06.07)
Дасгалжуулагч: Рикардо Гареча (Аргентин)
Шигшээ багийн тухай
Дэлхийн чансаанд түүхэндээ байгаагүй өндөр байранд эрэмблэгдээд байгаа Перугийн шигшээ баг ДАШТ-ний урьдчилсан шатанд Өмнөд Америкийн бүсээс шуугиан тарьж гарч ирсэн багаар тодорсон билээ. Хүчирхэг улсуудаас бүрдсэн Өмнөд Америкийн бүсээс тивийн хүчирхэг баг Чилийн шигшээ багтай оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр дээр нь бичигдэж тавдугаар байраар шалгарсанаар азийн бүсийн Шинэ Зеаландтай нэмэлт тоглолт хийн нийлбэр дүнгээр 2-0 харьцаатай ялалт байгуулсанаар 1982 оноос хойш анх удаагаа ДАШТ-нд оролцох эрхтэй болсон юм.
Аргентин дасгалжуулагч Рикардо Гаречагийн удирдлага дор өндөр зэрэглэлийн хөлбөмбөг үзүүлж байгаа Перугийн шигшээ баг энэ хэсгээс гарах өндөр боломжтой багуудын нэгээр нэрлэгдэж байгаа ба 1970 онд үзүүлж байсан шөвгийн наймд үлдсэн амжилтаа давтах зорилготой байгаа юм. Мөн Перугийн шигшээ багт нэгэн таатай мэдээ ирсэн нь хар тамхины хэргээр талбайд гарах эрхээ хасуулаад байсан багийн ахлагч Паоло Гуэррэрог Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнд шигшээ багтайгаа хамт эрх олгосон нь юм.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Карлос Касэда , Хосэ Карвалло , Пэдро Галлэсэ
Хамгаалагч: Албэрто Родригэз , Алдо Корзо , Андерсон Сантамариа , Мигуэль Араухо , Мигуэль Траучо , Кристиан Рамос , Луйс Адвинчула , Нилсон
Хагас хамгаалагч: Пэдро Акуйно , Вилдэр Картагэна , Кристиан Куэва , Эдисон Флорэс , Паоло Хуртадо , Энди Поло , Ренато Тапиа , Иошимар Иотун ,
Довтлогч: Паоло Гуэррэро , Андрэ Каррилло , Раул Руйдиаз , Жефферсон Фарфан
Перугийн шигшээ багийн довтлогооны шугам энэ тэмцээнд аюул тарихуйц тоглолт үзүүлнэ хэмээн таамаглаад байгаа билээ. Учир нь шигшээ багийн хашир туршлагатай Паоло Гуэррэро , Жефферсон Фарфан нар дээр өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Английн Премьер лигийн Соутхэмптонд газардсан залуу довтлогч Андрэ Каррилло нэмэгдэж байгаа нь энэ багийн сүр хүчийг улам бүр бадрааж байгаа юм. Мөн дасгалжуулагч Рикардо Гаречагийн довтлогооны филисофи энэ багийг хэсгээс шалгарахад тус болох боломжтой юм.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ : Жефферсон Фарфан
Недерландын ПСВ Эйндховэн, Германы Шалькэ04 клубуудэд тоглож явсан ахмад довтлогч Жефферсон Фарфан баруун европыг орхисоноосоо хойш чимээгүйхэн хэдэн жилийг үдээд байсан билээ. Гэхдээ тэрээр өнгөрсөн улиралд тун гайхалтай байж шигшээ багаа 36 жилийн дараа ДАШТ-нд оролцоход гол үүрэг гүйцэтгэсэнээс гадна Локмотив Москва клубтэйгээ Оросын Премьер лигт түрүүлээд байгаа юм. 34 настай ахмад довтлогч энэ удаагийн тэмцээнд багийн гол тоглогч байж манлайлан оролцох юм.
Дани
Тив: Европ
Дэлхийн чансаа: 12 (2018.06.07)
Дасгалжуулагч: Агэ Харэйдэ ( Дани )
Шигшээ багийн тухай
Түүхэндээ 5 дахь удаагаа ДАШТ-нд оролцох гэж буй Данийн шигшээ баг энэ хэсгийн 4 дэхь багаар тодрон орж ирээд байгаа юм. Өмнө нь 1986 , 1998 , 2002 , 2010 онуудад ДАШТ-нд оролцохдоо гуравт нь хэсгийн шатнаас шалгарсан өндөр амжилт нь тэднийг энэ хэсгийн шуугиан тарьж болох багаар нэрлэж байгаа юм. Данийн “Улаан цагаанууд"-ын олон улсын тавцанд үзүүлсэн амжилт үүгээр дуусахгүй бөгөөд 1982 онд ЕАШТ-нд түрүүлэн Европын аваргын цолыг зүүсний дээр 1984 онд хагас шигшээ шатанд шалгарч байсан нь дэлхийн зэрэглэлийн баг гэдгийг илтгэж байгаа юм.
ТЭМЦЭЭН ХҮРСЭН ЗАМ
Данийн шигшээ баг тэмцээний урьдчилсан шатанд Европын бүсийн Е хэсэгт багтан 20 оноотойгоор Польшийн ард хоёрдугаар байранд бичигдэн гарч ирсэн бөгөөд бусад хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багуудтай нэмэлт тоглолт хийхээр болсон юм. Нэмэлт тоглолтоо Ирландын эсрэг хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-1 харьцаатай ялалт байгуулсанаар Оросыг зорих эрхээ авсан юм.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Каспэр Шмэйхэл ( Лестер Сити ) , Жонас Лөсл ( Хадерсфилд ) , Фредерик Ронов ( Бронби )
Хамгаалагч: Симон Каьер ( Севилья ) , Андрэс Кристьенсен ( Челси ) , Матиас Иоргэнсэн ( Хадерсфилд ) , Яанник Вэстэргаард ( Боруссиа МюнхэнГладбах ) , Хэнрик Далсгаард ( Брэнтфорд ) , Иенс Штрайгэр ( Удинезе ) , Жонас Кнудсэн ( Ипсвич )
Хагас хамгаалагч: Виллиам Квист ( Копенгагэн ) , Томас Дэлайни ( Вэрдэр Брэмэн ) , Лукас Лерагэр ( Бордо ) , Лассэ Шонэ ( Аяакс ) , Кристиан Эриксэн ( Тоттенхэм Хотспур) , Майкл Крон Дэли ( Депортиво Ла Коруна )
Довтлогч: Пионэ Систо ( Сэлта Виго ) , Мартин Братвайт ( Бордо ) , Андрэс Корнилус ( Аталанта ) , Виктор Фишер ( Копенгагэн ) , Юсуф Полсэн ( Лайпциг ) , Николай Иоргэнсэн ( Фэйноорд ) , Каспер Долбэрг ( Аяакс )
Данийн шигшээ баг залуу тоглогчдоор хүчээ зузаатган Оросыг зорин ирж байна. Хамгаалалтын байрлалд өнгөрсөн улиралд Английн Челсигийн бүрэлдэхүүнд тогтмол гараанд тоглосон залуу авьяастан Андрэс Кристьенсенг нэгтгэсэн бол хагас хамгаалалтын байрлалд багийн уураг тархи Кристиан Эриксэн тоглох юм. Харин довтлогооны байрлал шилдэгүүдээр дүүрэн байна. Лайпцигийн Юсуф Полсэн болон Аяаксын гол довтлогч Каспер Долбэрг ч мөн форм сайтай байгааг мартаж болохгүй.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ Кристиан Эриксэн
Дани улсаас төрөн гарсан авьяастнуудын нэг бол яах аргагүй Кристиан Эриксэн билээ. Довтлогооны найруулагчийн байрлалд тоглож гоолын дамжуулалтууд гаргаж өгөх чадвартай 26 настай залуу чөлөөт цохилтоос ч мөн гоол оруулах чадвартай гэдгээ Английн Премьер лигийн тоглолтуудад цөөнгүй удаа харуулаад амжсан. Өнгөрсөн 2 улиралд Тоттенхэмын бүрэлдэхүүнд тогтмол сайн тоглолт үзүүлж багаа 3р байранд ороход түүний нөлөө үлэмж бий.
Харин энэ удаа тэрээр Данийн шигшээ багаа амжилтанд хүргэх зорилготой удирдан ОХУ-ыг зорьж байна. Кристиан Эриксэний ухаалаг, гоёмсог дамжуулалтуудаас Данийн шигшээ багийн ирээдүй ихээхэн хамаатай.
Л.Анхбаяр