Өдөртөө үүлшинэ, 27-29 градус дулаан байна

А.Мишээл GoGo.mn

2018-06-14 08:40 GMT+8

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Цаг агаарын урьдчилсан мэдээллийг энд дарж харна уу.

 
GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2738 санал өгсөн байна.

Дээшээ