Зургадугаар сарын 15-н буюу маргаашаас эхлэн зуслангийн болон шөнийн тээврийн үйлчилгээ эхэлнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Тодруулбал, зуслангийн гурван чиглэлд болон хот дотор гурван чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ
- ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
- ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
- ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчилнэ.
Мөн
- Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1“5 шар-Ботаник” чиглэл
- хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”,
- хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдааны төв” чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар