ЧУУЛГАН: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-06-14 11:05 GMT+8


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгпөх хүсэлтээ УИХ-д зургаадугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн. түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүний хүсэлтийг дэмжсэнийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганд танилцуулав. Энэ асуудалтай холбыоотойгоор 

Ж.Батзандан, Гантулгын асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүнээр сонгогдох хүний насны доод хязгаарыг 30 насаар тогтооё гэж эрх баригч намынхан ярьж байна. Гантулга алдсан байж болно. Ганцхан залуугийн алдаанаас болж, Монголын мянга мянган залуусын хүсэл зоригийг бүү хавчин гадуурхаарай. Ардчилсан нам залуусынхаа эрх ашгийн төлөө хатуу зогсоно шүү. УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг 30 насаар тогтоосон заалтаа Үндсэн хуулиас авч хаяарай гэж эрх баригчдаас хүсмээр байна. 

Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлгийн явцад 35 нас гэж явж байгаад, 30 нас гэсэн босгон дээр тогтоод байгаа. Энэ асуудал дээр нийт иргэдээс ирсэн саналын давтамж өндөр байсан юм. Тэр байтугай 35, 40 наснаас УИХ-ын гишүүнээр сонгоно гэсэн саналууд ирсэн. Гэхдээ энэ асуудлыг өргөн олон нийтээр яригдаж байж шийдэгдэх юм. Бид гадаад дотоодын харьцуулсан судалгаа, нийгмин амьдралыг нөхцөл байдлыг харгалзан шийдэх асуудал. Энэ бол эцсийн шийдвэр биш, ажлын хэсгийн түвшинд яригдаж байгаа асуудал юм. 

Л.Болд, Лүндээ гишүүн худлаа яриад байна. Дэлхий дахин залуусаа дэмжих хандлага руу ороод байна. Олон улсын Парламентийн холбооноос залуусын эзлэх хувь 20 хувь байна гэж тогтоосон. Энэ заалтыг дэлхийн 30 гаруй орон хэрэгжүүлж байна. Залуучуудаас шилдгийг нь гаргах тогтолцооны төлөө явах ёстойг энэ сургамжтай цаг үед хэлмээр байна. 

Гишүүд үг хэлсний дараа санал хураалтыг нууцаар явууллаа. "Д.Гантулгын хүсэлтийг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад  60 гишүүн оролцсоноос 75 хувь нь дэмжлээ. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө. 

Санал хураалтын дараа Д.Гантулга Төрийн далбаандаа мөргөн, УИХ-ын даргатай гар бариад чуулганы танхимыг орхив. 

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2544 санал өгсөн байна.

Дээшээ