2018 онд нийслэлийн боловсролын салбарт их бүтээн байгуулалт хийхээр болсон талаар мэдээлээд буй. Тодруулбал,
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, есөн сургууль
- “Жайка”-гийн санхүүжилтээр дөрвөн сургууль
- БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 21 цэцэрлэг, 1 сургууль
- Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 50 цэцэрлэг, 34 сургууль
- Улсын төсвийн санхүүжилтээр 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болжээ.
Дээрх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 5-50 хувьтай байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 434 цэцэрлэгт 113521 хүүхэд хүмүүжиж, хамрагдалт 77.6 хувьтай байна. Төрийн өмчийн 227 цэцэрлэгийн хүчин чадал 40865 хүүхэд боловч 83897 хүүхэд хүмүүжиж ачаалал 2.1 дахин нэмэгджээ. Харин сургуулийн ачаалал 1.7 дахин нэмэгдсэн байгаа аж.
Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажил энэ тоог бууруулна гэж албаныхан үзэж байна.