Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр нэрийн дор тэмдэглэдэг.
Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагатай цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн цусны донорын Дэлхийн өдрийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран "Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе" уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд
- 150-иас дээш удаа цусаа өгсөн Алтан донор 5,
- 100-150 удаа цусаа өгсөн Мөнгөн донор 20,
- 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор 63 төрөөд байна.
Харин 2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэлээс тодорлоо.
Тэдгээрээс хамгийн залуу Хүндэт донороор О.Ганбаяр, хамгийн олон өгөлтэй Хүндэт донороор З.Баяртсайхан нарыг алдаршууллаа.
Түүнчлэн төв талбайд 14.00 цаг хүртэл үргэлжлэх өдөрлөгт оролцсоноор та цусны донорын талаар мэдээлэл авч, цусны бүлгээ тодорхойлуулах боломжтой.