Хүүхдийн паркад өчигдөр гарсан ослын шалтгаан болон цаашид ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс тодрууллаа.
Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү:
“Хүүхдийн паркийн бүх тоглоомыг шалгах хяналт, шалгалтын ажил өнөөдрөөс эхэлсэн бөгөөд тухайн осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан.
Ослын шалтгааны хувьд тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гаргасан байсан. Одоогийн байдлаар зөвхөн тухайн тоглоомыг ашиглалтаас гаргах буюу акталсан. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажиллагааг мөн түр хаалаа.
Тоглоомын аюулгүй байдлыг хангах үүднээс Мэргэжлийн хяналтын газраас жил бүр Хүүхдийн баярын өмнө хяналт шалгалт хийн, зөвлөгөө өгдөг.
Осол гарсан тоглоомыг 2010 онд ашиглалтад оруулсан бөгөөд Хүүхдийн баярын өмнө шалгалт хийхэд зэвэрч, гадаргууг нь цэвэрлэх шаардлагатай байсныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд мэдэгдсэн. Харин өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс уг осол гарсан гэж дүгнэж байна.
Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл манай байгууллага захиргааны арга хэмжээ авна” хэмээн мэдээлэл өглөө.
Х.Ичинхорлоо