НҮБ-ын Хүн амын сангаас анхлан санаачилж, Үндэсний статистикийн газартай хамтран анх удаа 2017 онд хийсэн Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааг өнөөдөр танилцууллаа.
Судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 7300 гаруй эмэгтэйг хамруулсан байна. Учир нь хэдий жендер гэдэг ойлголтод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хоёуланг хамруулах боловч нийт хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 91 хувь нь эмэгтэйчүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлийн эсрэг хууль 2016 онд батлагдсан байдаг. Харин уг судалгааны ажил мөн 2016 онд эхэлжээ.
“Тэгш байдлын төлөө аниргүйг эвдэхүй” нэртэй тус судалгааны гол зорилго нь манай улс дахь жендерт суурилсан хүчирхийллийн тархалт, шалтгаан, үр дагаврыг тогтоох мөн бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай баримт мэдээлэлтэй болгоход оршиж байна.
Ойр дотны хамтрагч буюу гэр бүлийн хүндээ, бусад этгээдийн үйлдсэн хүчирхийллийг голлон судалсан бөгөөд ингэхдээ сүүлийн 12 сард хүчирхийлэлд өртсөн байдал болон амьдралдаа хүчирхийлэлд өртсөн байдлыг тус тусад нь авч үзжээ.
Хоёр жил гаруй зарцуулсан судалгаанд олон хүний хүч хөдөлмөр орсон бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлаг, Австрали улсын санхүүгийн дэмжлэг мөн тусалжээ.
Энэхүү судалгаа нь Монгол улсад хийгдсэн, нийслэлийн бүх дүүрэг, аймгуудыг хамарсан хамгийн анхны судалгаа бөгөөд НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн Зорилгуудын (ТХЗ) хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм. Тухайлбал ТХЗ-ын тав дахь зорилго болох “Хүйсийн эрх тэгш байдлыг хангах” үүднээс бэлтгэжээ.
Бодлого боловсруулагчид, мөн олон улсын байгууллага, төр, хувийн хэвшил гээд хэн бүхэн энэ судалгааг ажил хэрэгтээ ашиглаж болох бөгөөд мэдээж энэ судалгааг хадгалах гэж биш ажил хэрэг болгон ашиглах хэрэгтэйг судалгааны багийн төлөөлөгчид хэлж байлаа.
Хүчирхийлэл одоог хүртэл буурахгүй байгаа нь түүнд өртөгчид буюу эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй, айдаг, эмээдэг басхүү ойр дотны хүмүүс гээд өрөвддөг байна. Тухайлбал судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь өмнө хэнд ч энэ тухайгаа хэлдэггүй байжээ.
Харин нийт эмэгтэйчүүдийн 57,9 хувь нь хамтран амьдрагч, ойр дотны хүмүүстээ хүчирхийлүүлж байсан байна.
Өөрөөр хэлбэл гурван эмэгтэй тутмын хоёр нь бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртдөг байна.
Энэ нь бага хүн амтай улсын хувьд мөн бусад оронтой харьцуулахад хэвийн биш тоо гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэллээ.
Судалгааны тоон баримтуудаас дурдвал:
- Судалгаанд 7860 өрхийн 7319 эмэгтэйчүүд хамрагдсан
- 15-с дээш насны эмэгтэйчүүдийн 17.3 хувь нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд амьдралдаа өртөж байсан
- 15-с дээш насны эмэгтэйчүүдийн 4.5 хувь нь сүүлийн 12 сард хүчирхийлэлд өртсөн
- Хүчирхийллийн хэргийг мэдээлэхгүй байх явдал 105.4 хувьтай байна
- Гэрлэлтээ цуцлуулсан, салсан таван эмэгтэй тутмын гурав нь бие махбодын хүчирхийлэлд өртөж байжээ
- Бие махбодын хүчирхийллийн үйлдлүүд дотор түлхэх - 17.9 хувь, зангидсан гараар цохих - 18.8 хувь, алгадах - 23.6 хувь эзэлжээ
- Бэлгийн хүчирхийлэлд 35-39 насны эмэгтэйчүүд хамгийн их өртдөг буюу 36.2 хувь эзэлсэн байна
- Бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 6-12 насны хүүхдүүдийн 47.1 хувь нь аймхай, зожиг болдог байна
- 10 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан
Х.Ичинхорлоо