"Жеймс Бонд"-ын музейг Альпийн нуруунд нээнэ

BloombergTV.mn

2018-06-14 14:45 GMT+8

1977 оны "Жеймс Бонд"-ын цувралд гардаг Канадын үзэсгэлэнт байгалиас эхлээд 2015 оны цуврал дахь Мексикийн өнгөлөг хот хүртэл үзэмжит байдал нь "Бонд"-ын цувралуудад татагдах бас нэгэн шалтгаан болдог.

Энэ онцлогийг харуулах шинэ музей Альпийн нуруунд нээгдсэн байна. Долоодугаар сарын 12-нд нээлтээ хийх шинэ музейд хүрэхийн тулд агаараар, дүүжинт тэргээр явна. Дотоод интерьер дизайны хувьд "Бонд"-ын онцлогийг харуулах дэвшилтэт техник технологи, хувьсал авчрахуйц бүхий л зүйлсийг тусгаж өгөхийг зорьсон байна.

Барилгыг мөнх цаст уулсын дунд барьсан, тэсгэм хүйтэн уур амьсгалтай гэж хэлж болохоор аж. Хэдий тийм боловч зохион бүтээгчид нь барилгын дотор цельсийн нэг хэм байхаар тогтворжуулж өгсөн байна. Зохион байгуулалтын хувьд тусдаа байрлах есөн куб хэлбэрийн бүтцээс бүрдэх ажээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 312 санал өгсөн байна.

Дээшээ