Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны хайгуулын “Petro Matad” компани хаалттай хүрээнд хувьцаа гаргаж ойролцоогоор 18.3 сая ам.долларын санхүүжилт татахаар зорьж байгаа талаар мэдээллээ. Санхүүжилтийг 2019 онд өрөмдөх нэмэлт хоёр цооногийн ажилд зарцуулах юм байна.
Ингэснээр тус компани энэ жилийн өрөмдөх дөрвөн цооногийг нэмж тооцоод ирэх 12 сарын хугацаанд нийт зургаан цооног өрөмдөх санхүүжилтийн бүрэн эх үүсвэртэй болж байгаа талаараа албан мэдэгдэлдээ онцолжээ. Зургаан цооногийн таамаг нөөцийн хэмжээ ойролцоогоор 850 сая баррель байгаа юм байна.
“Petro Matad” компани газрын тосны V блок дэх "Snow Leopard" талбайд хайгуулаа гүйцэтгэж дуусгахад шаардлагатай байгаль орчны зөвшөөрлөө авсан байна. Өрөмдлөгийн ажлаа долоодугаар сард эхлэхээр төлөвлөжээ. Энэ талд БНХАУ-ын “Sinopec” компанитай хамтрахаар болсон юм байна. Хаалттай хүрээнд хувьцаа гаргаж, санхүүжилт татна гэсэн энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид 0.4 хувиар өсөж, 12.85 пенст хүрээд байна.