Германы автомашин үйлдвэрлэгч “Daimler” компани 238 мянган дизель хөдөлгүүрт автомашинаа эргүүлэн дуудаж, засварлах болсноо мэдэгдлээ.
Учир нь “Daimler”-ийн хэд хэдэн загварын автомашинуудад суурилуулсан хорт хийн хэмжигч төхөөрөмж тодорхой нөхцөлд ажиллагаагүй болж байна гэж ХБНГУ-ын Тээврийн яам үзжээ. Европын хэмжээнд энэ асуудалд холбогдох 774 мянган автомашин борлуулагдсан ч Германаас бусад улсад борлуулсан автомашиныг эргэн дуудах эсэх талаар Тээврийн сайд нь тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Үүнээс гадна ХБНГУ-ын эрх баригчид автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанид 1.2 тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар болсон байна. Прокурорууд тус компанийг 2007-2015 онд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг буруу мэдээлж, хэрэглэгчид болон холбогдох албаныхныг залилсан гэж үзэж байгаа юм. Энэ хэрэгт ойролцоогоор 10 гаруй сая автомашин хамаарч байгаа аж. Өнгөрсөн онд АНУ-ын шүүхээс тус компанид 4.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргаж байжээ.