Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ анх удаа гурван улсын нутаг дэвсгэрт болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
МОНЦАМЭ

2018-06-14 17:15 GMT+8

Москва хотноо өнөөдөр болж буй ФИФА-ийн 68 дахь Конгресс-д Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны гишүүн 211 орны төлөөлөгчид оролцож байна.Энэ Конгрессийн хамгийн чухал хэсэг нь 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг сонгох асуудал байв. Энэ эрхийн төлөө АНУ-Канад-Мексикийн хамтарсан зохион байгуулах хороо, нөгөө талаас Марокко улс өрсөлдөж, дөнгөж сая олонхийн саналаар АНУ-Канад-Мексик ялалт байгууллаа.

Ийнхүү хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа гурван улсын нутаг дэвсгэрт ДАШТ зохион байгуулахаар боллоо” хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ. 
 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ