Жил бүрийн зургаадугаар сарын нэг долоо хоногийг “Монсудар” хэвлэлийн газраас “Соён гэгээрлийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаа ямар нэгэн ном сурталчлахад бус, харин яагаад ном хэвлэдэг тухайгаа хүмүүст ойлгуулах зорилготой.
Энэ жил “Монсудар” хэвлэлийн газар, “Интерном” номын дэлгүүртэй хамтран энэ сарын 11-18-ны өдрүүдэд тус үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн хүүхдийн номын “Жангар” редакцын бэлтгэсэн бага насны хүүхдэд зориулсан асуудал шийдвэрлэх цувралыг танилцуулсан юм.
Энэ номонд томчууд хүүхдээсээ яагаад үнэнийг нуудаг талаар хөнджээ. Нэг аав охиндоо ягаан зааны зурагтай үлгэр авч өгчээ. Охинд ягаан заан нь маш их таалагдсан учир аав нь түүнтэй хамт циркт очихоор шийджээ. Бодит байдал дээр саарал, өмхий, ялаа дээр нь ниссэн, ягаан биш зааныг хараад охин хэсэг чимээгүй байснаа, гэнэт уйлж эхлэв. Яагаад гэвэл охин зааныг өхөөрдөм инээдэг, ягаан өнгөтэй гэж боджээ.
Томчууд хүүхдэдээ зөвхөн цэцэг навч, эрвээхий, сайн сайхнаар дүүрсэн ном авах дуртай. Ажил, амьдрал гээд зав алга, хүүхэд юугаа ойлгох вэ гээд тоочих шалтгаан олон. Гэвч хүүхдийг бага жижиг гэсээр эцэстээ бүр ч том асуудлууд үүсэж, хэрхэхээ мэдэхгүй гайхацгаадаг.
Мөн тэрслүү зохиолч Маурис Сендакын бүтээлүүдийг хэвлэлтээс гаргажээ. Тэрбээр 1963 онд хэвлэсэн цагаасаа олон орны хүүхдүүдийн хайртай ном болсон “Мангасуудын оронд” номын зураач, зохиогч юм. Уг номын нүцгэн хүүгийн зургаас болж хориотой зохиолын жагсаалтад хэд хэдэн удаа оруулжээ. “Мангасуудын оронд” номыг олон эцэг эх хүүхдэдээ уншуулахаас татгалзаж, шүүмжилж байсан юм. Гэвч түүний төсөөллийн гайхамшигт ертөнц дэлхийн өнцөг булан бүрт олон хүүхдийн ертөнцийг бий болгосоор байна.
“Бид хүүхдийг эмзэг дорой гэж боддог ч тэд хатуужил тэвчээртэй. Тийм ч байхаас аргагүй. Томчууд үргэлж эвийлж хөөрхийлдөг ч юу үнэн, юу бодит биш вэ гэдгээ тэд ялгаж чадна. Бэлгэдэл, зүйрлэл бүгдийг ойлгоно. Биднээс ялгаатай нь илүү дэггүй, эмх замбараагүй л байх.” гэж зохиолч Маурис Сендак хэлжээ.
Б.Мөнхбайгаль