Нийслэл Москвагаас зүүн өмнөд зүгт 643 км зайд орших Саранск хот нь Мордовын Бүгд найрамдах улсын нийслэл юм. Волга мөрний сав газар, Саранка болон Инсар голын бэлчэрт байрладаг. Жилийн дунджаар хамгийн ихдээ 23 хэм дулаан, багадаа 12 хэм хүйтэн болдог.
Улбар шар, цагаан өнгөөр алаглах Мордовия Арена нь хөлбөмбөгийн ДАШТ-ний хамгийн өнгөлөг цэнгэлдэхүүдийн нэг юм. 2018 онд ашиглалтанд орсон тус цэнгэлдэх нь 44 442 хүний суудалтай. Цэнгэлдэхийн гадна талын дизайныг Мордов ардын үлгэр домгийн гол бэлгэ тэмдэг болох Нартай холбож өгсөн аж.
Саранск хотын төвд Инсар голын эрэгт байрлах Мордовия Аренагийн суурийг 2010 онд Мордовийн ард түмэн Оросын бусад үндэстнүүдтэй нэгдсэний 1000 жилийн ойн баярын өдөр тавьсан аж. Санхүүжилт дутсаны улмаас цэнгэлдэхийн бүтээн байгуулалтын ажил удаа дараа хойшлогдож байжээ.
Мордовия Аренаг ДАШТ-нд зориулан 45 мянга орчим хүний суудалтай барьсан ч тэмцээний дараа дээд эгнээний суудлуудыг авч хаяснаар 28 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөжээ.
Старт цэнгэлдэхэд тоглодог байсан Оросын Премьер лигийн Мордовия Саранск багийнхан дэлхийн аваргын дараагаар Мордовия Арена руу шилжих аж.
Тус цэнгэлдэх нийт 15.8 тэрбум рубль буюу 253 сая ам. долларын өртгөөр босчээ.
Энд 6-р сарын 16-нд Перу- Дани, 19-нд Колумб- Япон, 25-нд Иран- Португал, 28-нд Панам- Тунис зэрэг багуудын хэсгийн тоглолтууд болох аж.