Наркологийн эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр өгчээ


2018-06-14 18:00 GMT+8

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэн өгчээ.

Наркологийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн эдгэрэлтийн байдлыг уртасгах, эмчилгээг баталгаажуулахад зориулж өөртөө туслах бүлгэм, сэтгэл засал эмчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахад нь дэмжлэг болгох үүднээс энэхүү иж бүрэн таван ханатай гэрийг өгч байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан байна.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн таван ханатай гэрийг худалдан авч, өгчээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагат манай улс элсэн орох саналыг Та дэмжих үү?
Нийт 1587 санал өгсөн байна.

Дээшээ