Хэдхэн цагийн дараа ОХУ-ын нийслэл Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг нээх гэж байна. Тэмцээнд оролцож байгаа 32 шигшээ багаас хамгийн тааруу чансаатай ОХУ (70) болон Саудын Арабын (67) шигшээ багуудын тоглолтын шүглийн дуугаар тэмцээн хөшгөө нээх болно.
НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА
Одоогоос дөрвөн жилийн өмнө 2014 оны өвлийн олимпийн наадмыг Сочи хотноо хүлээн авсан ОХУ нээлтийн ажиллагаандаа өөрийн орныг бүхий л талаар сурталчлан, урлаг спортын оддоо урилгаар оролцуулж байсан. Харин өнөөдрийн нээлтэд Британийн супер од, дуучин Робби Уиллиамс болон татар гаралтай, оросын дуурийн дуучин Аида Гарифуллина нар хамт дуулна. Тэднээс гадна Бразилын алдарт хөлбөмбөгч Роналду нээлтийн ажиллагаанд оролцох гэнэ.
Саудын Арабын шигшээ баг 2006 оны ДАШТ-ээс хойш 12 жилийн дараа дэлхийн дэвжээнд зодоглож байна.
НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ
ДАШТ-д оролцох эрхээ шууд авсан Оросууд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хожлын бараа хараагүй байгаа. Тэд хамгийн сүүлд БНСУ-ыг талбайдаа 4:2-оор хожсоноос хойш Иран, Испани, Турктэй тэнцсэн бол Аргентин, Бразил, Франц, Австрид тус тус хожигдоод байна.
Тэд энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагчид учир урьдын амжилтаа ахиулахыг, багадаа л хэсгээс гарахыг зорьж байгаа. Шигшээ багийг 2016 оны зунаас хойш удирдаж буй Станислав Черчесов магадгүй оросын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал цаг үед энэ хариуцлагатай албыг хашиж байж мэднэ. Зохион байгуулагч орны хувьд ОХУ юун түрүүнд өнөөдрийн өрсөлдөгч Саудын Арабыг хожиж, Уругвай болон Египет хоёрын аль нэгээс тэнцээ салгаж байж хэсгээс гарах магадлалтай болно.
Тэдний өрсөлдөгч Саудын Арабын шигшээ баг 2006 оны ДАШТ-ээс хойш 12 жилийн дараа дэлхийн дэвжээнд зодоглож байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар 2016 оны Копа Америкагийн аварга, 2017 оны Тив хоорондын цомын дэд байрыг хүртсэн Чилийн шигшээ багийн дасгалжуулагч асан Хуан Антонио Пицци өнгөрсөн оны 11 дүгээр сараас ажиллажээ.
Тэрбээр тус улсын есөн тоглогчийг Ла лигт зээлээр тоглоход гүүр болж ажилласан. Саудын Арабын шигшээ баг өнгөрсөн сарын турш шахуу хуваарьтай олон нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд Алжир, Грекийн шигшээг хожсон ч Итали, Перу, Германд хожигдсон.
ХООРОНДЫН ТОГЛОЛТ
Хоёр баг өмнө нь 1993 оны 10 дугаар сард хоорондоо нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд Саудын Арабчууд талбайдаа 4:2-оор ялж байлаа.
ХОЛБООТОЙ СТАТИСТИК
- ЗХУ задарч ОХУ дангаараа оролцох болсноос хойш 1994, 2002, 2014 онуудад гурван удаа ДАШТ-д оролцохдоо нэг ч удаа хасагдах шатанд шалгарч үзээгүй байгаа.
- Хамгийн сүүлд ДАШТ-д зохион байгуулагч орон түрүүлсэн тохиолдол 1998 онд болсон. (Франц)
- ОХУ-ын шигшээ баг дэлхийн аваргад хийсэн сүүлийн 5 тоглолтондоо ялалт байгуулж чадаагүй байгаа. (2 тэнцээ, 3 ялагдал)
- Хэрэв өнөөдрийн тоглолтонд хамгаалагч Сергей Игнашевич (38 нас 335 өдөр) оролцвол хамгийн ахмад насандаа ДАШТ-д тоглосон оросын хөлбөмбөгч болно. Түүнээс өмнө Өмнө нь алдарт хаалгач Лев Яшин (36 нас 279 өдөр) хамгийн ахмаддаа дэлхийн аваргад оролцож байв.
- Саудын Араб тав дахиа ДАШТ-д оролцох гэж байна. Хамгийн сүүлд тэд 2006 оны ДАШТ-д оролцсон.
- Саудын Араб ДАШТ-ий сүүлийн 10 тоглолтондоо (8 ялагдал, 2 тэнцээ) ялалт байгуулаагүй. Тэд хамгийн сүүлд 1994 оны ДАШТ-ээр Бельгийг 1:0-ээр хожиж байсан.
- Өмнө нь дөрвөн удаа ДАШТ-д оролцохдоо эхний тоглолтдоо хожиж байгаагүй. (1 тэнцээ, 3 ялагдал)
- Саудын Араб ДАШТ-д 13 тоглолт хийхдээ ердөө нэг удаа хаалгаа хуурай манаж байсан. Мөн сүүлийн 9 тоглолтонд эсрэг багийн хаалганд гоол оруулаагүй байгаа.
- Саудын Арабын довтлогч Мохаммад аль-Сахлави урьдчилсан шатанд 16 гоол оруулж Азийн бүсийн мэргэн бууч болсон.
СЭТГҮҮЛЧИЙН ТААМАГ
ОХУ 2:1 Саудын Араб
Б.Билгүүдэй