5:0-Оросын баг тэмцээнээ ЯЛАЛТААР эхлүүллээ

А.Мишээл GoGo.mn

2018-06-15 01:08 GMT+8

Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Оросын баг томоохон ялалтаар эхлүүллээ. Нээлтийн тоглолт Орос, Саудын Арабын дунд өрнөсөн бөгөөд эзэн орон 5:0 харьцаатайгаар үнэмлэхүй ялалт байгууллаа.

Эхний гоолыг Юрий Газинский эсрэг багийн хаалганд хийсэн бол хоёр гоолыг Денис Черышев, гурав дахь гоолыг Артем Зюба, тав дахийг Головин хийлээ. Саудын Араб хэд хэдэн удаа хаалга руу довтолсон ч Оросын баг тоглолтыг бүхэлд нь хяналтанд аваад байв.

Зюба баярлаад үсэрч байгаа нь

Тоглолтын үеэр хагас хамгаалагч Алан Загоев бэртэл авч талбайг орхиж оронд нь Денис Черышев гарч ирсэн. Ийнхүү тэрбээр талбайд гарч ирснээр хоёр ч бөмбөгийг Саудын Арабын хаалганд оруулж чадлаа.

Тэмцээнийг Аргентины шүүгч Нестор Питана шүүлээ.

 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1079 санал өгсөн байна.

Дээшээ