21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ өнгөрсөн шөнө ОХУ-ын нийслэл Москва хотын алдарт Лужник цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийлээ.
Тэмцээнийг зохион байгуулагчийн хувиар А хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын шигшээ баг нээлтийн тоглолтыг Ази тивийн хүчирхэг төлөөллүүдийн нэг Саудын Арабтай хийх хуваарь таарсан билээ.
Станислав Черчесовоор удирдуулсан ОХУ-ын шигшээ энэхүү тоглолтод өрсөлдөгчөө бүхий л талаараа илт илүүрхэн байж 5:0-ээр бут ниргэн, ДАШТ-ий түүхэнд зохион байгуулагч орны нээлтийн тоглолтод авсан хамгийн том ялалтуудын нэгийг бүртгүүлж чадлаа. Тэднээс өмнө 1934 оны ДАШТ-д зохион байгуулагч Италийн шигшээ АНУ-ын залуусыг 7:1-ээр бут ниргэж байсан билээ.
Сүүлийн долоон тоглолтоос нэг ч ялалт авч чадаагүй Черчесовын залуусыг дотоодын хэвлэлүүд болон олон хөлбөмбөгийн дэмжигчид тун муу байгааг нь “чичлэн” байсан ч ОХУ-ын шигшээ баг итгэмээргүй гэнэтийн бэлгийг барьж чадлаа.
Тоглолтын эхнээс илүүтэй довтолж тоглосон Оросууд хэд хэдэн удаа булангийн цохилт гүйцэтгэсэн бөгөөд 12 дахь минутад гүйцэтгэсэн ээлжит довтолгоо нь байндаа тусч Юрий Газинский энэ жилийн ДАШТ-ий анхны гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Харин эхний хагасын дундуур багийн гол тоглогчдын нэг Алан Дзагоев бэртлийн улмаас талбайг чөлөөлж түүний оронд Реал Мадридын залуучуудын багийн гараанд нэрлэгдэж асан Денис Черышев талбайд гарсан. Черчесовын энэхүү сонголт нүдээ олж эхний 45 минут өндөрлөхийн өмнөхөн Черышев Испанид юу сурснаа дэлхий нийтэд гайхуулж талбайн эздийн давамгайллыг баталгаажуулан тооны харьцааг 2:0 болгосон.
Хоёрдугаар хагас эхлээд хоёр багийн тоглолтын хэмнэл намжиж хэн нь ч аюултай довтолгоо өрнүүлэлгүй удсаар байсныг Черчесов дасгалжуулагч өөрчлөхөөр Фёдор Смоловыг Артём Дзюбагаар сольсон бөгөөд Арсенал Тулагийн довтлогч талбайд гараад ганцхан минутын дотор Александр Головины дамжуулалтыг “чулуу” болгож ОХУ-ын гурав дахь гоолыг оруулсан юм. Энэ гоолын дараа тоглолтын үр дүн ерөнхийдөө шийдэгдсэн гэхэд хилсдэхгүй.
Шүүгчийн мэдлийн цаг буюу 90+1 дэх минутад Денис Черышев дахин гоолдож тоог 4:0 болгосон бол эхний болон гурав дахь гоолын дамжуулалтыг өгсөн Александр Головин 90+4 дэх минутад чөлөөт цохилтоос гоол оруулж эцсийн цэгийг тавьсан.
Талбайн эзэд эхний тоглолтдоо өрсөлдөгчөө таван гоолын зөрүүгээр хожсоноор хасагдах шатанд шалгарах боломжоо төдий чинээ нэмж байгаа хэрэг билээ. Маргааш энэ хэсгийн нөгөө тоглолт Уругвай болон Египетийн хооронд явагдах бөгөөд хоёр баг хоорондоо тэнцэх эсвэл илүү сайн бүрэлдэхүүнтэй Уругвайчууд хожиж, талбайн эзэд дээрх хоёр багаас оноо зулгаахад Оросууд цааш шалгарах боломжтой болох юм.
ОНЦЛОХ СТАТИСТИК
- ДАШТ-ий зохион байгуулагч улсын баг нээлтийн тоглолтод хожигдоогүй цуврал үргэлжиллээ. (16 хожил, 6 тэнцээ)
- Зохион байгуулагч улсын нээлтийн тоглолтод авсан хоёр дахь том хожил байлаа. Өмнө нь 1934 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод Италичууд АНУ-ыг 7:1-ээр хожсон.
- ОХУ-ын шигшээ баг 2014 оны ДАШТ-д гурван тоглолтод хоёр гоол бүртгүүлж байсан бол энэ удаад эхний тоглолтдоо л тавыг орууллаа.
- Саудын Арабчууд ДАШТ-д хийсэн сүүлийн 11 тоглолтдоо нэг ч ялалт авч чадсангүй. Тэд хоёр тэнцэж, ес дэхээ хожигдлоо.
- Саудын Арабчууд 1994 оны ДАШТ-д анх оролцсоноос хойш эсрэг багийн тоглогчид нь нийт 14 гоолыг тэдний хаалганд мөргөж оруулжээ. Саудын Арабын араас АНУ-ын шигшээ 9 гоолын үзүүлэлттэй хол бичигддэг.
- Денис Черышев ДАШТ-ий нээлтийн тоглолтод сэлгээгээр орж ирээд гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч боллоо.
- Артём Дзюба сэлгээгээр орж ирээд ердөө 89 секундын дотор гоол бүртгүүлжээ.
- Энэхүү тоглолтын гараанд гарсан Сергей Игнашевич ОХУ болон ЗХУ-ын шигшээ багийн төлөө ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогч (38 нас, 335 өдөр) болжээ.
Б.Билгүүдэй