Дүрсгүйтэх нь урьдаас төлөвлөдөг зүйл биш ээ. Энэ зүгээр л болчихдог юм. Астрид Линдгрен
“Монсудар” хэвлэлийн газраас зохион байгуулж буй Соён гэгээрлийн өдрүүд арга хэмжээ үргэлжилж байна. “Интерном” их дэлгүүрт өчигдөр “Өсвөр насныхан ба эцэг, эхийн харилцаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, “Жангар” хүүхдийн номын редакцын редактор Б.Батцэцэг, А.Бямбасүрэн нар дээрх сэдвээр өсвөр насны хүүхдүүдтэй ярилцсан юм.
Өсвөр нас бол сэтгэлзүйн хувьд хамгийн тогтворгүй, уурлах, баярлах зэргээр сэтгэл хөдлөл хамгийн тодоор илэрдэг. Эмзэг, мэдрэмтгий, орхигдсон мэтээр өөрийгөө төсөөлөх нь тэдний хувьд нийтлэг үзэгдэл. Энэ үед хүүхдүүд эцэг, эхээс илүү найз, нөхдийн харилцааг илүүд үздэг. Сэтгэл зүй болоод бие физиологийн хувьд хүүхэд наснаас том хүн болж буй шилжилтийн үе юм гэж редактор Б.Батцэцэг хүүхдүүдэд танилцуулав.
ӨСВӨР НАСАНД:
- Том хүн ч юм шиг хүүхэд ч юм шиг хоёрдмол мэдрэмж төрнө. Эцэг, эхчүүд ч ялгаагүй хүүхэдтэйгээ харилцахдаа “Чи одоо том хүн болж байж, эсвэл хүүхэд байж тэгэх болоогүй шүү” гэх мэтээр бүр ойлгомжгүй, тодорхойгүй байдалд оруулах нь бий.
- Өөрийгөө хэн болохыг мэдэхгүйд хүрэх үе ч бий.
- Насанд хүрэгчдээс хөндийрнө.
- Ганцаардлыг тэвчихгүй. Өөрийгөө тойрон хүрээлэх хамт олон, найз нөхөдтэй байхыг хүснэ.
“Жангар" хүүхдийн номын редакцын редактор Б.Батцэцэг, хүүхдүүдээс ”Та нар гэртээ ямар нэг зүйл эвдвэл ээж, аавдаа яаж хэлдэг вэ? ” гэж асуухад,
- 14 настай охин: -Аав, ээжийн тухайн үеийн зан аашийг харж байгаад хэлдэг. Шууд хэлэх гэхээр заримдаа ээж, анхаарахгүй эсвэл үг хүлээн авах чадваргүй байдаг.
- Охин: Би бол шууд л хэлчихдэг. Аав ээж уурлана, уурлаад яах вэ дээ.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ:
- Сахилгагүй дүрсгүй, дэггүй, тэрслүү
- Томоотой, даруухан, дөлгөөн гэж хоёр хуваадаг.
Сахилгагүй, дүрсгүй байх нь тийм ч муу зүйл биш. Ийм хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, найз нөхөд олонтой, онц сурах нь тэдний хувьд чухал биш.
Томоотой, даруухан хүүхдүүд хичээлд ихэнх цагийг зарцуулдаг, бүх хүнд тааруулж харилцах нь түгээмэл тул эргэн тойрноосоо маш их магтаал сонсдог, магтаалд дассан байдаг. Магтаалд дассан хүүхдийг их сургуульд ороод, дунд сургуульд дассанаас тэс өөр орчин угтана. Дараа нь ажилд ороод шүүмжлэл сонсох үед их цочирддог. Тэр хэрээр нийгэмд дасан зохицох дархлаа сулхан байдаг.
Томчууд эцэг, эхчүүд томоотой, үгнээс гардаггүй хүүхдэд дуртай. Томоотой хүүхэд сайн ч хүүхэд наснаасаа эхлээд бусдын ая эвийг тохируулж, хүний төлөө амьдарсан байдаг. Ээж, аавын хэлсэн бүхэн зөв гэж явсаар буруутдаг, бие даан шийдвэр гаргах чадваргүй болдог.
Хүүхэд бол эцэг, эхчүүдийн зэргэлдээ оршиж байгаа өвөрмөц ертөнц. Өсвөр насныхан өөрийгөө том хүн, өөрийг нь хүндэтгэж харьцаасай гэж хүсдэгийн томчууд анхаарах ёстой юм.
ТОМЧУУД ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ХЭРХЭН ХАРЬЦДАГ ВЭ?
Гаднынхан:
- Сайн найз нь байдаг.
- Зааварлаж тушаадаггүй.
- Өөрөөрөө үлгэрлэдэг.
- Бусадтай огт харьцуулдаггүй.
- Өөрийнхөө өсвөр настай харьцуулдаггүй.
Монголчууд:
- Сайн зааварлагч болох гэдэг.
- Өөрийнхөө огт хийдэггүй зүйлийг хүүхдээрээ хийлгэхийг хүсдэг.
- Бусадтай харьцуулдаг.
- Би чиний насан дээр ийм байгаагүй, би чам шиг байхдаа гэх мэтээр номлодог.
ЭЭЖ, ААВ: ЧИ ТЭР ХҮҮХЭДТЭЙ БИТГИЙ НАЙЗАЛ
Эцэг, эхчүүд хүүхдэдээ маш их зөвлөгөө өгдөг бөгөөд зөвлөсөн бүхэн оновчтой байдаггүй. Тэр дунд өсвөр насны хүүхдэдээ “Чи тэр хүүхэдтэй битгий найзал. Сурлага муутай, ар гэрийн амьдрал нь тааруу” гэх мэтээр хүүхдэдээ зөвлөх нь эцэг, эх хүүхдийн харилцааг холдуулахаас өөр сайн нөлөө үгүйг судалгаануудад дурдсан байдаг аж.
“Тэр дундаа монголчууд янз бүрийн зөвлөмжүүдээр баримжаа авдаг. Хүмүүсийн үгэнд ороод л яваад байвал чи өөрийгөө олж чадахгүй, хэн ч биш болно. Алдартай хүмүүсийн намтрыг харахад тэд ихэвчлэн дүрсгүй байдаг. Саар зүйлээс сайныг нь ялгаж харах чадвартай болох хэрэгтэй. Тэдгээр номнуудыг уншиж, яагаад гэдэг асуултын хариуг өөрөө олж, өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх нь чухал юм. Сайн зохиолуудыг унших нь ямар ч зөвлөгөөнөөс илүү чиг баримжаа болно“ гэж Р.Энхбат захирал хүүхдүүдэд зөвлөв.
“Монсудар” хэвлэлийн газраас өсвөр насныханд зориулсан дэлхийд алдартай бестселлерүүдийг хэвлүүлэн гаргажээ. Дүрсгүй, дэггүй байх нь тийм муу зүйл биш болохыг өгүүлсэн “Чик”, “Пиппи”, “Тэрслүү” охидод зориулсан бяцхан түүхүүд” зэрэг номыг дэлхийн хүүхдүүд уншиж, эдгээр номыг бестселлерийн жагсаалтад оруулжээ.
“ПИППИ” цуврал зохиол нь анх 1945 онд хэвлэгдсэн. Тухайн үед томоотой, даруухан хүнийг үнэлдэг нийгэм байсан учир энэ зохиол төдийлэн амжилтад хүрээгүй. Харин сүүлийн жилүүдэд дүрсгүйтэх, сахилгагүйтэх нь хүүхдийн зан юм гэдгийг хүлээн зөвшөөрснөөр дээрх зохиолууд дэлхий дахинаа алдаршсан байна.