ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хойд зүгт байрлах Спартак цэнгэлдэх анх 2014 онд ашиглалтанд орсон ба 43 298 хүний суудалтай аж.
ЗХУ болон ОХУ-ын аваргын цолыг 22 удаа хүртсэн Спартак багийн цэнгэлдэх болох Открытие Аренаг хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр Спартак хэмээн нэрийдэхээр шийдсэн аж. 2014 он хүртэл Спартак багийнханд өөрийн гэсэн цэнгэлдэх байгаагүй учир тэд Лужники, Локомотив, Динамо зэрэг Москвад байрлах хэд хэдэн цэнгэлдэхэд ээлжлэн тоглодог байжээ.
Тушиногийн хуучин нисэх онгоцны талбайн дэргэд байрлах Спартак цэнгэлдэх 2014 оны 9-р сард хөлбөмбөгийн анхны тоглолтоо зохион байгуулж байв.
Спартак цэнгэлдэхийн гадна тал хэдэн зуун алмаз эрдэнээс бүрдэх зүүлт мэт харагдана. Ромбууд Спартак багийн албан ёсны өнгө болох улаан, цагаан өнгөөр алаглах ба тус цэнгэлдэхэд тоглох өөр бусад багуудын өнгөөр ч хувирах боломжтой аж.
Тус цэнгэлдэхийн бүтээн байгуулалтанд анх 12 тэрбум рубль буюу 192 сая ам. доллар зарцуулна гэж байсан ч эцсийн үр дүнд нийт 17 тэрбум рубль буюу 272 сая ам. доллар зарцуулжээ.
Энд 6-р сарын
- 16-нд Аргентин- Исланд,
- 19-нд Польш- Сенегал,
- 23-нд Бельги- Тунис,
- 27-нд Серб- Бразил зэрэг багуудын хэсгийн тоглолтууд болж өнгөрөх юм.