Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүмүүсийн IQ өнгөрсөн хэдэн арван жилийн турш тасралтгүй буурч байгаа гэнэ. Үүнд хүрээлэн буй орчны нөлөө хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.
Норвегийн эрдэмтэд 1962-1991 онд төрсөн норвегичуудын IQ-г судалсан ба 1962-1975 оны хооронд төрсөн хүмүүсийн IQ 10 жил тутам 3 хувиар нэмэгдэж байсан бол 1975 оноос хойш төрсөн хүмүүсийн IQ тасралтгүй буурч байсан болохыг олж тогтоожээ.
Норвеги дэх Эдийн засгийн судалгаа шинжилгээний Рагнар Фришийн төвийн ахлах судлаач Оле Рогебергийн хэлж буйгаар Дани, Их Британи, Франц, Нидерланд, Финлянд, Эстони зэрэг улсад хийгдсэн адил төстэй судалгааны үр дүнд хүмүүсийн IQ буурч буй хандлага мөн л ажиглагджээ.
Боловсролын тогтолцооны өөрчлөлт, мэдээлэл, харилцаа холбоо, хоол хүнс, ном сонин бага унших, цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх гэх мэт шалтгаанууд нөлөөлж байна.
Тэрээр, “Хүмүүсиййн IQ хэсэг хугацаанд нэмэгдэж бас буурч байгаа нь хүрээлэн буй орчны нөлөөтэй холбоотой.” гэнэ. Үүнд удамшил ямар ч хамаагүй аж. “IQ багатай хүмүүс ухаантай хүмүүсээс илүү олон хүүхэдтэй болоод байгаа болохоор хүмүүсийн IQ багасаад байгаа юм биш. Үүнд ямар нэгэн байдлаар хүрээлэн буй орчин нөлөөлж байна. Учир нь бид нэг гэр бүлийн гишүүд хоорондын IQ зөрүүтэй байгааг ажигласан.” хэмээн ярьсан юм.
Хүрээлэн буй орчны нөлөөнд боловсролын тогтолцооны өөрчлөлт, мэдээлэл, харилцаа холбоо, хоол хүнс, ном сонин бага унших, цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх гэх мэт шалтгаанууд багтах аж.
Эрдэмтэд олон жилийн турш IQ буюу Оюуны итгэлцүүрийн зөрүүтэй байдалд удам нөлөөлдөг хэмээн тайлбарладаг байв. Гэтэл өөр өөр онд төрсөн ах дүү нарын IQ зөрүүтэй байсан нь IQ өндөртэй эцэг эхээс IQ өндөртэй хүүхэд гарна, харин IQ багатай эцэг эхээс ухаан муутай хүүхэд гарна гэсэн хуучны онолыг үгүйсгэж байгаа аж.
Үүнээс гадна IQ багатай хүмүүс илүү олон хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг гэсэн онолыг ч мөн үгүйсгэсэн байна. Норвегийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар харин ч IQ өндөртэй хүмүүс олон хүүхэдтэй болох хандлагатай болохыг нотолжээ.
Сургууль дээрээ олон цагийг өнгөрүүлдэг хүүхдийн IQ илүү өндөр байдаг нь тогтоогджээ.
Хүмүүсийн IQ багасах болсон хүрээлэн буй орчны шалтгааныг одоогоор тодорхой хэлж чадахгүй байгаа гэнэ.
Эдинбургийн их сургуулийн доктор Стюрт Ричигийн хэлж буйгаар боловсролын хүртээмж хамгийн том нөлөөг үзүүлдэг гэнэ. Түүний хийсэн судалгаагаар сургууль дээрээ олон цагийг өнгөрүүлдэг хүүхдийн IQ илүү өндөр байдаг нь тогтоогджээ.
Харин Лондонгийн Кингс Коллежийн сэтгэл судлалын профессор Робин Моррисийн хэлж буйгаар оюун ухааны чадамжийг хэмжих IQ тест гэх мэт уламжлалт аргууд нь өнөөгийн техник технологийн эрин үед хоцрогдсон гэнэ.
Тэрээр, “Миний бодлоор нийгмийн сүлжээ, техник технологийн шинэчлэл зэрэгтэй хамт хүмүүсийн оюун ухааныг хэмжих арга барил ч өөрчлөгдөж байна. Боловсролын арга барил эдгээртэй хамт хөгжих ёстой болов уу.” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CNN