XX зууны түүхнээ эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн бичгийн эрдэмтэн ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан БНМАУ-ын анхны Ерөнхий сайд Балингийн Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байна.
Ойд зориулан түүний их үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, Монголын үндэсний музей, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг олон нийтэд дэлгэлээ.
Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж өнгөрүүлсэн түүхэн замналтай холбоотой өөрийнх нь одон, үнэмлэх хэрэглэж байсан цүнх, цаг, бичгийн хэрэгсэл, цайны хэрэгсэл зэрэг 70 гаруй биет үзмэр, архивын баримт, эд өлгийн зүйлсээс дээжлэн олны хүртээл болгов.
Үзэсгэлэнгийн үеэр “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийнхэн” номын нээлтийг хийсэн юм.
Түүнчлэн “Хичээнгүй сайд” сангаас “Монгол шуудан” ТӨХК, “Монголын цуглуулагчдын холбоо”-той хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэрт марк хэвлүүлж, худалдаанд гаргах, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл гаргахаар төлөвлөснийг энэ үеэр холбогдох албаныхан мэдээллээ.
Хичээнгүй сайдын амьдрал, тэмцэл, үйл хэргийн талаарх эрдэм шинжилгээний томоохон хурал ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулна.
Хичээнгүй сайд Б.Цэрэндорж 1868 оны тавдугаар сарын 25-нд одоогийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд төржээ. Бага наснаас бичиг эрдэмд шамдан суралцаж монгол, манж, хятад хэлийг сайн эзэмшжээ. Монголчууд тусгаар тогнолоо байлдан олж, үндэсний засаг төрөө сэргээн байгуулсан 1911 оноос Монгол улсын Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд түшмэл, 1913-1915 онд дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайдын албыг хашиж байв.
Мөн 1921 оны ардчилсан хувьсгалын дараагаар Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын Гадаад яам, засгийн газарт эрхэлсэн түшмэл, Гадаад яамны тэргүүн сайд, Засгийн газрын жинхэнэ орлогч, 1923-1928 он хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан. Үүнээс харахад тэрбээр улсын тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэхийн төлөө баттай зогсож, үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагчдын нэг байсан юм.
Тус үзэсгэлэнг энэ сарын 15-27-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд гарах юм.