Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам хамтран "Мэргэжлийн боловсрол-Ажилсаг Монгол" чуулга уулзалтыг Улаанбаатар хотод энэ сарын 18-19-нд зохион байгуулах гэж буй талаар мэдээлэл хийлээ. ХНХЯ, Германы Эдийн засаг хөгжлийн яам, Герман улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах гэнэ чуулганд мэргэжлийн боловсролын чиглэлээр Герман улсад сурч буй 20-иод хүүхдийн төлөөлөл ирж оролцоно. Тэд Герман улсын мэргэжлийн боловсролын онцлогийн талаар илтгэл тавих юм байна.
Манай улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын 85 сургуульд 35800 оюутан сурч байгаа. 2017 оны судалгаагаар нийт төгсөгчдийн 46.1 хувь нь ажилтай болсон. Мэргэжилтэй боловсон хүчний ажилд орох хувь хэмжээг өсгөхийн тулд ажил олгогчидтой хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэх, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжийг сургалтад ашиглах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх зэрэг шаардлага байгааг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг онцоллоо.
ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, Монгол Герман улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь мэргэжлийн боловсролын салбар юм. Бид банк санхүү, хууль зүйн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хамтран ажиллаж байна. Гагнуурчин, цахилгаанчнаас эхлээд уул уурхайн салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх чиглэлээр онол, практикийг хослуулан сургалт явуулж байна. Герман улс мэргэжлийн боловсролын сургалтыг онол, практик хослуулан явуулдаг. Энэ сургалт дээрээ үндэслэн Герман улс дэлхийн 2-р дайны дараа хөгжих үндсийг тавьсан юм.
Тухайн албан газарт жирийн ажилтнаас эхлэн ажилласан ажилтан цаашид өсөн дэвшиж, удирдах зөвлөлд хүрэх орох боломж байдаг. Бид нар Германд хөгжүүлсэн онол, практикийн хосолсон сургалтын хөтөлбөрөө Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд нийцсэн боловсон хүчин гарах юм. Энэ сургалтын хөтөлбөрөө Улаанбаатар хотод Барилгын политехникийн коллежид нэвтрүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монгол Улсын ажилгүйдэл ядуурлын шалтлгаан юу вэ? гэсэн асуултын хариуг олохоор олон орныг судалж үзсэн. Германд хүн бүхэн мэргэжилтэй, ажилтай, орлоготой байгаа учир хөгжиж байна. Германы туршлагыг Япон, Солонгос хуулж, хөгжсөн. Долоо хоногийн ажлын таван өдрийн гурван өдөр нь үйлдвэрт ажиллаж, хоёр өдөр нь онолоо үздэг.
Ажилгүйдэл ядуурлыг бууруулахын тулд хүн бүхэн ажилтай, орлоготой байх ёстой. Монголд өнөөдөр дунд сургууль төгсөгчдийн 80 хувь нь их, дээд сургуульд ордог. Тэдгээрийн 70 хувь нь ажлын байранд орж чадахгүй байна. Германд мэргэжлийн боловсролын 320 мэргэжил байна. Манайд бол 30-40 мэргэжил л бий.
Тиймээс бид орчин үеийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцсэн, ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд Герман улстай хамтарч "Ажилсаг Монгол" хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 30 мянган хүүхдийг мэргэжилтэй, ажилтан болгож, ирээдүйн фермер, үйлдвэрийн эздүүдийг төрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Ажилсаг Монгол хөтөлбөрт 2018 оны төсөвт 1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашид олон хүүхдийн Япон, Солонгос, Германд сургана. 5000 хүүхдийг инженерээр сургахаар төлөвлөсөн. Монголчууд бүгд ажилтай, орлоготой болсон цагт ядуурлаас гарч, улс хөгжинэ гэв.