Монгол Улсын өрийн менежментийг сайжруулах хүрээнд богино хугацаандаа буюу 2018 онд багтааж төсвийн зөвлөл байгуулахыг эдийн засагчид Засгийн газарт зөвлөсөн байна. 2017 онд эхэлсэн Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдээгүй үлдсэн ажлуудын нэг нь төсвийн зөвлөл байгуулах асуудал байсан ч хараахан байгуулаагүй байгаа юм.
Засгийн газрын өр/дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 2018 он гэхэд 63.4 хувь болгож бууруулахаар төсөвт тусгасан байна. Засгийн газрын өр/дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2014 оноос хойш өссөөр 2017 оны эцэст 74.4 хувьд хүрчээ. Өсөн нэмэгдэж буй өрийн дарамт эдийн засагт эрсдэл үүсгэж байна гэж шинжээчид анхааруулж байна. Ялангуяа өр/ дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа шилжилтийн үеийн эдийн засагтай орнуудаас өндөр байгаа нь анхаарал татаж байгааг Эдийн засагч Б.Лакшми онцолж байгаа юм. 2018 оны нэгдсэн төсвийн зардлын 12 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт зарцуулна гэж Сангийн яам мэдээлж байна.
Харин "Зөвхөн энэ сард 750 тэрбум төгрөгийн өр дарна" гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Монгол Улсын тэргүүлэх таван зээлдүүлэгчийг Япон улс тэргүүлж байна. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, БНХАУ Монголд хамгийн их зээл олгожээ. 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын Засгийн газрын өр 22.6 их наяд төгрөг байна. Үүнээс 17.9 их наяд нь Засгийн газрын гадаад өр байгаа юм.
СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан