“Хүүхэд гэр бүлд сэтгэл зүйн зөвөлгөө өгөх төв”-ийг Баянгол дүүргийн хүүхэд хөгжлийн ордонд байгуулна.
Нээлт энэ сарын 18нд болох юм. Энэ төвд Гэр бүлийн боловсролын үндэсний хүрээлэн ТББ-ын захирал Б.Оюун-Эрдэнэ багш, Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн болон “Гүүд Нэйборс” байгууллагын мэргэжилтнүүд сэтгэлзүйн зөвлөгөөг өгнө. Мөн өсвөр үеийнхэн, залуучууд, эцэг эхэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явуулах аж.
Ирэх даваа гарагт болох нээлтэнд Баянгол дүүргийн засаг дарга С. Одонтуяа, Гүүд нэйборс ТББ-ын захирал Пак Дун Чол нар болон бусад албаны хүмүүс оролцоно.
“Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрыг анх 2006 онд Монгол улсад байгуулжээ. Тус байгууллага Хүүхдийн Эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна.