“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо.
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримтлах эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн салбарт мөрдөн ажиллах болсон.
Энэхүү бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан.
Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээнд ӨЭМТ-ийн 10 жишиг эмнэлэг барихаас гурвынх нь ажлыг эхлүүлээд байна
Манай улсад төр болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг дэмжих зорилгоор өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн салбарт анх удаа хувийн хэвшлийн хэлбэрээр зохион байгуулж эхэлснээс хойш 19 жил болж байна.
2018 онд нийслэлийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн салбарт 780 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид 710 сая төгрөгийг төсөвт суулган тендер зарлах ажил хийсэн. Мөн энэ онд Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээнд ӨЭМТ-ийн 10 жишиг эмнэлэг барихаас гурвынх нь ажлыг эхлүүлээд байна гэдгийг зөвлөгөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга онцолсон байна.
Зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, мэргэжлийн төрийн бус байгууллага, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцсон зочид төлөөлөгчид цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй, чанартай хүргэхэд бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд юуг анхаарч ажиллах тухай зөвлөмж гарган, хэрэгжүүлж ажиллахаар болжээ.
Мөн энэ өдөр Засгийн газрын шагналаар 4, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 8, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 7, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 7, мөнгөн шагналаар тэргүүний ӨЭМТ 1, ӨЭМТ-ийн 5 ажилтан, “Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр 10, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын “Өргөмжлөл”-өөр есөн хүнийг шагнаж урамшуулсан байна.