ДАШТ-ний “B“ хэсэгт учраа таарсан Морокко – Ираны шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
ДАШТ-ий 2 дахь өдөр буюу өнөөдөр орой 23:00 цагаас Санкт Петербург хотын “Санкт Петербург“ цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн эхний тойрогт тоглохоор таарсан Морокко болон Ираны шигшээ багуудын тоглолт явагдах юм. GoGo.mn сайт та бүхэндээ хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Африкийн төлөөлөл Морокко болон Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ багууд дэлхийн аваргын хүрээнд түүхэндээ анх удаагаа тоглох гэж байна. Мороккогийн шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Набиль Дирар тэмцээний өмнөх Словак болон Эстонийн шигшээ багуудын эсрэг хийсэн тоглолтын үеэр бэртэл авсаны улмаас өнөөдрийн тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм.
Харин Иранаас хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Саид Эзатолахи мөн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бол Ашхан Дежага болон Мехди Тарами нар өнөөдрийн тоглолтод оролцоход бэлэн болоод байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь нэг удаа олон улсын нөхөрсөг тоглолтын үеэр хоорондоо таарч тоглож байсан тус тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж байв.
Холбоотой статистик
- Мороккогийн шигшээ баг түүхэндээ 5 дахь удаагаа дэлхийн аваргад өрсөлдөх гэж байна. Хамгийн сүүлд 1998 оны ДАШТ-д оролцож байсан.
- Морокко ДАШТ-д хийсэн 13 тоглолтод 2 хожил ялалт байгуулсан. ( 4 тэнцээ , 7 ялагдал )
- Морокко ДАШТ-д одоогоор 12 гоол оруулаад байна.
- Мороккогийн дасгалжуулагч Хэрвэ Рэнард анх удаагаа дэлхийн аваргад оролцох гэж байна.
- Ираны шигшээ баг анх удаагаа 2 дараалан дэлхийн аваргад оролцож байна.
- Иран дэлхийн аваргад хийсэн 12 тоглолтынхоо 11д нь хаалгандаа гоол алдаад байгаа.
- Ираны шигшээ баг урьдчилсан шатанд нэг ч ялагдал хүлээгээгүй.
Л.Анхбаяр